🔴 LIVE: Ж.Ганбат: 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгайн асуудал гэх зүйл байхгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Уул уурхай 1933

🔴 LIVE: Ж.Ганбат: 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгайн асуудал гэх зүйл байхгүй

Эрдэнэс Тавантолгой ХК-ин бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат эрх хүлээн авснаас хойших 35 хоногт хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тавилаа. Мөн сэтгүүлчид 40 их наядын нүүрсний хулгайн асуудлаар асуулт асуулаа. 

Эрдэнэс Тавантолгой ХК-ин бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: 

-Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдож ирээд 35 хонож байна. Өнгөрсөн хугацаанд урт тээвэрт 200 автомашин явж байсныг 700 болгож нэмэгдүүллээ. Оргил үедээ 1028 автомашинаар нүүрс зөөсөн.

Эрдэнэс Тавантолгойн өр 603 сая ам.доллар байсныг 152-оор буурууллаа. Одоо 451 сая ам.долларын өр үлдсэн. 603 сая ам.долларын өр бол нүүрс өгнө гэж авсан мөнгө. Нүүрсээ өгнө, компаниудтай тохирсон байгаа. 

-Нүүрсний хулгайн талаар дээр дооргүй ярьж байна. Эрдэнэс Тавантолгойгоос хэдий хэмжээний нүүрс алдагдсан бэ? 

-Хоёр хэрэг байгаа. Нэг нь, 2018 онд 68.3 мянган тонн нүүрсний асуудал. Эрдэнэс Тавантолгой болон Таван толгой компанийн хамтарсан ажлын хэсэг гарсан. Алдагдсаныг тогтоосон. Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юм билээ. Нөгөө нь, Цагаанхадан дээр гардаг. Нүүрсийг Цагаанхаданл буулгадаг. Буулгасан нүүрсээ цааш нь ачдаг. Тэр хооронд зөрүү гардаг. Энэ асуудал дээр хяналт шалгалтыг сайжруулах асуудал бий. Тэрнээс, хэвлэлээр яриад байгаа шиг 40 их наядын нүүрсний асуудал гэж байхгүй гэв. 

3 Сэтгэгдэл

  1. Иргэн

    Уг нь ажлаа зов эхэлж байх шиг байсан. Одоо захиалгаар ажиллаж байгаа юм биш байгаа гэх сэтгэгдэл торж байх чинь вэ.

  2. Иргэн

    Ор үндэсгүй юм гуцна гэж юу байхав дээ энэ бүрэн эрхт цүнх баригч буруу л эргэлээ дээ ийм байхад хулгай яаж буурах вэ дээ бүгд нэг халаастай болоод л энэ хэрэг нэг сайн шийдэхгүй нь дээ одоо яая даа байз

  3. Иргэн

    Шүүх прокурор цагдаа бол аль эрт өнгөрсөн өөрснөө холбоотой одоо тэнгэр л гэсгээнэ дээ энэ хулгайчуудыг удахгүй ниргэх байх оо СДА

Сэтгэгдэл үлдээх