Өнөөдөр манай багууд шийдвэрлэх тоглолтуудаа хийнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

09 05сар 2024
Сагс 1604

Өнөөдөр манай багууд шийдвэрлэх тоглолтуудаа хийнэ

Румын улсын Бухарест хотноо Фиба 3х3 сагсанбөмбөгийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ид дундаа явагдаж байна. 

Энэ удаагийн ДАШТ-д манай эрэгтэй баг 1-т эрэмбэлэгдэн А хэсгийг тэргүүлэн өрсөлдөж байгаа ба ДАШТ-ий эхний өдөр БНХАУ-ын багт 18:20 харьцаагаар хожигдсон ч Словакийн шигшээ багийг 21:14 харьцаагаар хожсон юм. Харин өнөөдөр манай баг хэсгийн үлдсэн тоглолтуудаа хийнэ.

Монголын эрэгтэй багийн өнөөдрийн (10.7) тоглолтуудын хуваарь /Улаанбаатарын цагаар/:

  • 17:35 цагт Монгол : Латви
  • 19:25 цагт Монгол : Чили 

Эрэгтэйчүүдийн А хэсгийн байрлал

Тэгвэл эмэгтэй баг маань С хэсгийг тэргүүлэн өрсөлдөж байгаа ба тэмцээний эхний өдөр Японы хүчирхэг багт 21:12 хожигдсон ч Доминиканы багийг 22:14 харьцаагаар хожоод байгаа юм.

Өнөөдөр манай эмэгтэй баг дараах хуваарийн дагуу тоглоно. /Улаанбаатарын цагаар/:

  • 18:10 цагт Монгол : Узбекистан
  • 20:00 цагт Монгол : АНУ

Эмэгтэйчүүдийн С хэсгийн байрлал

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх