🔴LIVE: Хүүхдийн урлан бүтээх төвийн монгол уран бичлэгийн дугуйлангийн төгсөгчид үзэсгэлэн гаргалаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Соёл урлаг 863

🔴LIVE: Хүүхдийн урлан бүтээх төвийн монгол уран бичлэгийн дугуйлангийн төгсөгчид үзэсгэлэн гаргалаа

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн монгол уран бичлэгийн дугуйлангийн төгсөгчид үзэсгэлэн гаргалаа.

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн уран бичлэгийн дугуйлангийн багш Г.Цэнд-Аюуш:

-Монгол уран бичлэг хичээнгүй бичдэгээрээ бусад орны уран бичлэгээс ялгардаг. Уран бичлэгээр хичээллэж, тууштай бүтээл туурвиснаар хүүхэд сууж сурахаас гадна төлөвшил олж авдаг. Жил бүр уран бичлэгээр хичээллэдэг иргэдийн тоо нэмэгдэж байна гэлээ.

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг:

-Хүүхдийн урлан бүтээх төв 2016 оноос “Өв соёлоо дээдэлдэг бүтээлч монгол хүүхдийн төлөө” гэх эрхэм зорилгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд монгол үндэсний уран бичлэг, өв уламжлалыг харуулсан олон дугуйланг хичээллүүлж эхэлсэн. Ийнхүү монгол уран бичлэгийн дугуйлан зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа хоёр ангитай явуулж байна.

Мөн 18 төрлийн 20 дугуйландаа элсэлт авч байгаа бөгөөд бүх сургалт үнэ төлбөргүй гэдгийг дуулгая хэмээв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх