🔴 LIVE: О.Есүгэн яг одоо ДАШТ-ий медалийн төлөө тулалдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

09 05сар 2024
Бокс 2902

🔴 LIVE: О.Есүгэн яг одоо ДАШТ-ий медалийн төлөө тулалдана

Эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлж байна. 

 

Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр,С.Баттулга нарын удирдлага дор 10 тамирчин өрсөлдөж байна. 

Өнөөдөр манай хоёр боксчин медалийн төлөө тулалдаж байгаа ба хэдхэн мөчийн өмнө -57кг жинд М.Намуун Ази тивийн аваргын хүрэл медальт Энэтхэгийн Маниша Моунтай тулалдан эхний үед 3:2-оор Маниша, хоёрдугаар үед М.Намуун 4:1-ээр илүүрхсэн. Гуравдугаар үе эн тэнцүү өрнөсөн ч 4:1-ээр Энэтхэг боксчин ялав. Ингэснээр Маниша дэлхийн медальтан болж, манай тамирчин V байрт шалгарлаа.

Тэгвэл яг одоо -54кг жинд О.Есүгэн Тайландын боксчинтой медалийн төлөө тулалдана.

Манай боксчин В рингийн гурав дахь тулаанд гарч ирнэ. 

Тулааны дараалал

1 Сэтгэгдэл

  1. Enji

    Amjilt

Сэтгэгдэл үлдээх