🔴 LIVE: Б.Батсайхан: УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компани тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

12 05сар 2024
Нийгэм 2162

🔴 LIVE: Б.Батсайхан: УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компани тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан

“Эм Эм Ар Ай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, геологич Б.Батсайханаас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компанийн хууль бус тусгай зөвшөөрлийн талаар мэдээлж байна. 

“Эм Эм Ар Ай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, геологич Б.Батсайхан:

-Манай компани хайгуулын гурав, ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөлтэй байсан. 2013 онд цуцлагдсан. Зөвхөн манайхыг бус, нийт 106 тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Бидний хувьд төрийн шийдвэрийг хүлээцтэйгээр хүлээн авсан. Нэг жилийн дараа сонгон шалгаруулалт явагдаж, хайгуулын гурван тусгай зөвшөөрлөө л сэргээж авсан. Гэтэл, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий Инфинитиспейс ХХК, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын шууд хамаарал бүхий "Өсөх зоос" ХХК-иуд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр орж, талбайгаа сэргээж авсан. Сонгон шалгаруулалтгүйгээр хийсэн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийг зөрчсөн асуудал. Ирэх долоо хоногийн даваа гаргаас дахин мэдээлэл өгөх болно гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх