🔴 LIVE: Ёкозүна Г.Ган-Эрдэнэ нутаг нэгт Б.Мөнх-Оргилтой учраа таарлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Сумо 2720

🔴 LIVE: Ёкозүна Г.Ган-Эрдэнэ нутаг нэгт Б.Мөнх-Оргилтой учраа таарлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн тав дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

Хару башёгийн дөрөв дэх өдөр дээд зиндааны монгол бөхчүүд хоорондоо учраа таарч гоёмсог барилдаануудыг үзүүллээ. Дөрвөн өдрийн дараах байдлаар Озеки Митакеуми, Такаяасү нар нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байгаа бол тэдний араас Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн нарын 11 бөх гурван даваа, нэг унаатайгаар нэхэж байна. Өчигдрийн барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр дээд зиндаанд барилдах Монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл:

Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан (2-2) - Маэгашира 9 Тобизару (2-2)
Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров (2-2) - Маэгашира 4 Эндо (3-1)
Комүсүби Хошорюу С.Бямбасүрэн (2-2) - Секиваке Вакатакакаге (3-1)
Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн (3-1) - Озеки Митакеуми (4-0)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (3-1) - Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил (1-3)

 Жич: Монгол бөхчүүдийн нэрийг улбар шар өнгөөр тодруулан тэмдэглэсэн.

Өчигдөр Ичиножо А.Ичинноровоор ээлжит даваагаа авсан Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр мөн өөрийн нутаг нэгт Тамаваши Б.Мөнх-Оргилтой 17 дахь удаагаа учраа тааран барилдана. Хоёр бөхийн даваа, унааны харьцаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10:6 Тамаваши Б.Мөнх-Оргил

Мөн түүнчлэн Кирибаяама Б.Лхагвасүрэн өнөөдөр нэг ч унаагүйгээр хару башёг тэргүүлж буй Озеки Митакеумитэй учраа таарлаа. Хоёр бөх өмнө нь бие, биенээ тус бүр хоёр, хоёр даваад байгаа юм. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх