"No war" жагсаалыг "Хөх Монгол" бүлгэм эсэргүүцэж, зөрчилдөөн үүсэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Нийгэм 3003

"No war" жагсаалыг "Хөх Монгол" бүлгэм эсэргүүцэж, зөрчилдөөн үүсэв

"No double standart" хөдөлгөөнөөс өнөөдөр Сүхбаатарын талбайд "No war" жагсаалыг зохион байгуулах үеэр "Босоо Хөх Монгол" бүлгэмийн эсэргүүцэлтэй тулан, зөрчилдөөн үүсэв. 

Иргэн Э.Одбаяр:

-Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, . Би 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр ОХУ-ын элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийнэ гэж очсон. Ер нь Путиний түрэмгийллээр маш олон хүн нас барж байна. Украины ард түмэн түрэмгийлэлд өртөж байгаагаас гадна ОХУ-ын бүгд найрамдах Халимаг, Буриад, Тува зэрэг монгол угсаатай залуус дайны фронт руу нүцгэн гартай нь явуулж байгаад хамгийн ихээр эмзэглэж байна гэв. 

"Хөх монгол" бүлгэмийн төлөөлөл: 

-Сүхбаатарын талбайд Оросын элчин сайд ирсэн байна. Өнөөдөр Орос улс крантаа хаахад л манай улсын бензин ховордоно. Бензиний үнэ өсөхөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Үүний хариуцлагыг хэн үүрэх юм бэ? Энэ бүхий эцэст хүнд ачааг ард түмэн үүрнэ. Эд нар үүрэхгүй, тийм болохоор энд эсэргүүцэх гэж ирсэн.

Бид өмнө нь ард түмнийг хагарал, тэмцэлд уриалахаа боль гэж удаа дараа мэдэгдэл хийж байсан. Эд нар шар өнгийг онцлоод байна. Монголыг мөхөөх шар өнгийг онцолж байгааг эсэргүүцэж байна. Манжийн өнгөөр Засгийн газрын ордныг хүртэл эд нар ороож байсан. Бид нар үндэсний үзэлтэй бүлгэмийн хувьд энд эгдүүцэж байна. Монголоо гэсэн хүн бүр дургүй байгаа гэв. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:

-Тус жагсаал дээр хэсэг залуусын хооронд үзэл бодлын зөрчилдөөн гарч, маргалдахад нь л цагдаагийн алба хаагчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, зогсоосон. Цагдаагийн байгууллага иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхэд хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ гол нь хоорондоо маргалдаж байсан уг үйл явдлыг зохицуулах арга хэмжээ авсан.

Жагсаал цуглааны үеэр цагдаагийн алба хаагчид нийгмийн хэв журам зөрчигдөж, эмх замбараагүй байдал үүссэн учраас үүргийн дагуу зохицуулсан. Хэн нэгнийг гэмтээсэн, хорьсон зүйл байхгүй гэв. 

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    Ямар ч учрыг нь олоогүй явж байна даа та нар. Орос, Путин зүв зүгээр уйдсандаа, эсвэл хэтэрхий харгис хэрцгийдээ ийм алхам хийсэн гэж бодож байна уу. Ямар ч хүн эх орныг нь үгүйсгээд, өдөөд байхад зүгээр хараад сууна гэж үү. Украинчуудад ч хэцүү байна. Тэд зүгээр л барууныхны хорон бодлогын золиос боллоо. Та нар бол харин хийрхэгч, шуугиан дэгдээгч нар

    1. Зочин

      ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ АДГИЙН ЭТГЭЭД ИХ ТУРХИРЧ МОНГОЛЫГ МИНЬ АЛЬ БОЛОХООР БАЛЛАХ ГЭЖ БАЙГААГ ОЛОН ТҮМЭН ЭСЭРГҮЦЭЖ БНО

  2. Ц , Чулуунбаатар

    Шар даавууг болиулах нь зөв өөцц

  3. Гэгээ

    Хүн төрөлхтөн дайныг хүсэхгүй. Оррсыг бол дэмжиж болно. Путлерийг эсэргүүцэж байна хог новү түрэмгийлэгч алөн хядагч

  4. bid oros bish

    delgiin bvh uls l jagsaj bolood baina orosod hurtel jagsaj bna gants ontslog ni oros manaih 2 l jagsaaliig hvcheer darj bna

Сэтгэгдэл үлдээх