🔴LIVE: Ш.Адьшаа: Арилжааны банкууд Хөгжлийн банкнаас 3 хувийн зээл авч 18 хувь болгон өсгөж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Нийгэм 3359

🔴LIVE: Ш.Адьшаа: Арилжааны банкууд Хөгжлийн банкнаас 3 хувийн зээл авч 18 хувь болгон өсгөж байна

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг "Туушин" зочид буудалд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт оролцож буй УИХ-ын гишүүн Ш.Адьшаа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Арилжааны банкууд Хөгжлийн банкнаас маш их хэмжээний зээл авсан асуудлыг ер ярихгүй байгаад би их гайхаж байна. 3 хувийн зээлийн авчихаад эргээд иргэдэд 18 хувийн зээл болгож мөнгө угааж байгаа. Мөнгө угаасан байж болзошгүй асуудлыг би сонирхож, хардаж байна. УИХ-ын ажлын хэсэг, Хөгжлийн банкны асуудлыг шалгаж буй хүмүүсээс энэ асуудлыг лавлаж, анхаарлаа хандуулна" гэлээ. 

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    Гаалиас төрсөн Тэрбумтан, үүнийгээ худлаа гээд нэг тайлбарла даа, сонсий. Хүн бүр л ингэж ярих юм ккк

  2. Зочин

    Хэрвээ тийм бол иргэд хугацаагүй хадгаламжиндаа хүү бодуулж баймаар байна.

  3. Зочин

    тэгвэл төлөхгүй юм байна ш дээ.

  4. Зочин

    30-50% хүүлж байгаа.

  5. Энхээ

    Бүх хөнгөлттэй зээлийг албан тушаалтнууд авч байна. Төр яагаад ард түмэндээ үйлчилдэггүй юм бэ. Энэ бол Монголын ард түмнийг доромжилж байгаа хэрэг мөн. Эрх ашгаа хамгаалж тэмцэх цаг болжээ

  6. Иргэн

    Бүх зээлийг албан тушаалтнууд авсан байна. Ард түмэнд төр нь үйлчилдэггүй нийгмийг бид харж байна. Тэмцье босьё

Сэтгэгдэл үлдээх