🔴LIVE: Д.Ганбат: Би 200-аад сая төгрөг Баянхонгорын ахмадууддаа тараасан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 2673

🔴LIVE: Д.Ганбат: Би 200-аад сая төгрөг Баянхонгорын ахмадууддаа тараасан

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг "Туушин" зочид буудалд зохион байгуулж буй билээ.

Хэлэлцүүлэгт улс төрийн намуудын төлөөлөл оролцож байгаа. Ардчилсан намыг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Ганбат оролцож дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Хөгжлийн банкыг тойрсон асуудал бүхэлдээ луйвар болсон. Хэвлэл мэдээллийнхэн зохион байгуулж байгаа нь бас нэг дэвшил юм. Би нэгдэж байна. Авсан эзэнтэй зээлийг иргэдээр төлүүлж болохгүй. Төрийн мөнгө, улсын мөнгө, Засгийн мөнгө гэж байхгүй. Манай улс 33 тэрбум 300 сая долларын өртэй болчихоод байна. Ирэх жилээс төлж эхлэх ёстой. Цаашдаа хууль хяналтын байгууллага, хууль тогтоох УИХ, Засгийн газар ажлаа хийх ёстой” гэлээ.

-ЖДҮ дээр АН, МАН ялгаагүй хариуцлага хүлээх ёстой биш үү? Хөгжлийн банкыг байгуулж байх үед АН засаг барьж байсан шүү дээ.

-Энэ бол ЖДҮ биш Хөгжлийн банкны асуудал, тийм үү. Өмнө нь Хөгжлийн банкыг 2011 онд МАН-ын үед Сү.Батболдын үед байгуулсан. 2012 онд Н.Алтанхуяг ерөнхий сайдын үед уламжилж авч явсан. Тухайн үед менежментийг нь солонгос хүмүүс явуулж байсан ч тэднийг явуулчихсан. Мөхөөлдөсний үйлдвэрт ч зээл олгож байсан юм билээ. Хөгжлийн банк том төсөлд зээл өгөх ёстой.

2012-2016 онд 880 төслийг хэрэгжүүлэхэд олон ААН авсан. Тэдний 90 хувь нь зээлээ төлсөн. МАН үнэмлэхүй олонхи болсон сүүлийн найман жилд гаргасан зээл хэр төлөгдөв? АН-ын үед зээл авсан МАК, Монполимет гэх мэт компаниуд үйлдвэрээ байгуулсан, ажлын байр бий болгосон гээд өгөөжөө өгсөн зүйл бий шүү. Ялгаж салгаж ойлгох ёстой. 50 гаран хувь нь төлж чадаагүй зээлийг ард түмнээрээ төлж эхлэх болчихоод байна.

Өмнө нь ЖДҮ болон 60 тэрбумынхан хоорондоо тэмцдэг байсан. Одоо Хөгжлийн банкны асуудлаар тэмцэж байна.

Би цагаан сарын өмнө нь тойрогтоо юм тараасан. Ахмадуудаа хүндэтгэх уламжлалаа дагаад л тараасан. 65-аас дээш насны Баянхонгорын бүх ахмад настанд 200-аад сая төгрөг тараасан. Нэг ахмад 50 мянган төгрөг авсан. Үндэсний мөнгөн тэмдэгтээр тараасан. Ерөнхий сайд дэмжиж үг хэлсэн байсанд их баярласан

-МАН зээл авсан хүмүүст хариуцлага тооцохоо зарласан. Танай нам ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Эхлээд тэр юмаа хийчих. Би хэлээд л байгаа. АН-аас дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд, бас парламент дахь бүлгийн даргын хувьд манай намаас аймгийн даргаас дээш ажиллаж байсан хүмүүс өөрсдөө хууль хяналтын байгууллагад шалгуулъя. Ёс зүйтэй байх хэрэгтэй. Ямар нэг хэрэгт орооцолдоогүй гэдгээ харуулж үлгэр дуурайлал үзүүлье. Хэрэгт холбогдсон бол түдгэлзье. АН-ын бүлэг 11 гишүүнтэй. УИХ дээр Хяналт шалгалтын хууль батлагдсан. 19 гишүүнтэй байж Түр хороо байгуулагддаг. Хөгжлийн банкны зээлийг бүрэн төлөгдтөл бид түр хороо байгуулъя гэж байгаа. Гишүүд маань дэмжиж гарын үсэг зураад 19 болгочих байх аа.

Би ах дүү долуулаа. Хэн ч төрийн албанд ажилладаггүй, зээл аваагүй. Би жишээ болгож шалгуулъя. МАН-ын гишүүд ч шалгуулах хэрэгтэй. Уриа лоозонгоос залхаж байна шүү дээ гэв.

4 Сэтгэгдэл

  1. Иргэн

    Энэ битон хаанаас энэ 200.аад сая төгрөг тараав гишүүдийн 4.н тэрбумаасаа юу адилхан шалга бүр сайн шалга

  2. Зочин

    Ганбатыг шалга бас дахин шалга.Яасан баян юм бэ

    1. Зочин

      Энэ 2саятөгрөгөө 2 тэг нмэээд залчихлаадаа янз нь.

  3. Зочин

    Ахмадуудад мөнгө тараасанд Баяр хүргэe.

Сэтгэгдэл үлдээх