🔴LIVE: Б.Амгалан: Хөгжлийн банканд 2011 оноос хойш 6.2 их наяд төгрөгийн эх үүсвэр төвлөрсөн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Нийгэм 720

🔴LIVE: Б.Амгалан: Хөгжлийн банканд 2011 оноос хойш 6.2 их наяд төгрөгийн эх үүсвэр төвлөрсөн

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэгт байр сууриа илэрхийлсэн Хөгжлийн банкны газрын захирал Б.Амгалантай ярилцлаа.

Хөгжлийн банкны газрын захирал Б.Амгалан: 

-Хөгжлийн банкны зээлийн мэдээлэл цацагдсанаас хойш, өнөөдрийн 10.00 цагийн байдлаар 39 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. 

Төмрийн зарим компаниуд байна. Бизнес нь хэвийн явж байгаа мөртлөө зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа. 

Хөгжлийн банк зээлээ төлөхгүй байгаа 29 аж ахуйн нэгжийг шүүхэд өгсөн. Тэдний 960 тэрбум төгрөгийн асуудал бий. Үүнээс нэг компанийн хэрэг Шүүхийн шийдвэрийн шатанд явж байгаа. Та бүхэн мэдэж байгаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хугацаа ордог. Нэг хэрэг 3-4 жил үргэлжилж байгаа. 

Хөгжлийн банк сүүлийн хоёр жил зээл гаргаагүй. Манай банк одоо 100 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. 55,3 хувь нь эрсдэлд орсон байгаа. Дараа жил бондын 800 сая ам.доллар төлнө. 

ТОСК-ын авсан зээлийн 1/3 нь эрсдэлтэй болоод байгаа. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх