🔴LIVE: Н.Мөнхнасан: 200 жилийн нөөцтэй шохойн чулууны ордоо Хөгжлийн банканд барьцаалж байсан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 4750

🔴LIVE: Н.Мөнхнасан: 200 жилийн нөөцтэй шохойн чулууны ордоо Хөгжлийн банканд барьцаалж байсан

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн "Монполимет" ХХК-ийн захирал Н.Мөнхнасантай ярилцлаа.

"Монполимет" ХХК-ийн захирал Н.Мөнхнасан: Монцемент үйлдвэрийн хувьд ам.долларын эх үүсвэр байхгүй байхад ам.долларын зээлтэй байна гэдэг маш их алдагдалд оруулж байна.

Цаашлаад төслийн хувьд ямар эрсдэл байна гэж харж байна вэ?

-. Өнөөдөр үйлдвэржилт ямар чухал байна. Хил гааль хаасан үед, барилгын материал тасалдсан үед ямар их хүндрэлүүд авчрах байсныг инфляцад өндөр үр дүнтэй чанаргүй цемент хэрхэн нөлөөлөх байсан гээд. Нийгэм, эдийн засгийн нөлөөллийг нь ярих юм бол бид нарт маш их ярих юм их байгаа.. Хүнд Аж үйлдвэрийн салбар бодлогын шинж чанартай ямар нэгэн байдлаар зохицуулалт хийхгүй бол цаашид хөгжих боломжгүй юм байна гэдгийг харж байна.

Авсан зээлийнхээ хэдэн хувийг төлсөн юм бол?

-Төгрөгөөр бол 118 тэрбум, ам.доллараар 49 сая ам.долларыг хүүтэй нь, ханшийн алдагдалтай нь хамт эргэн төлөөд байгаа.

-Ам.доллараар зээлээ төлөх болсон шалтгааныг юу гэж тухайн үед тайлбарласан бэ?

-Тухайн үед хөрөнгө оруулалт орж ирэнгүүт гадагшаагаа шууд тоног төхөөрөмжүүдийг шилжүүлж байсан. Бид нарт ам.долларын эх үүсвэр байгаагүй. Гадаад руу шилжихдээ ам.доллараар шилжсэн. Цементийн үйлдвэрийг хурдан барихын тулд бүх арга хэмжээгээ авсан байдаг. Энэ төслийн хувьд нэг ч төгрөгийн хугацаа хэтрэлд байгаагүй, нэг ч төгрөгийн илүү дутуу зүйлд зарцуулсан зарцуулалт байгаагүй. Монцемент төслийн хувьд 2000 орчим ажлын байрыг шууд болон шууд бусаар болгосон.

4 Сэтгэгдэл

  1. Zochin

    200 jiliin nuutstei shohoin chuluunii ord yajaaraa chinii huviin umch bolchihdog ym. Gazriin dorhi baylag MU iin umch biz dee. 90 onii umnu Tsement shohoin ulsiin uildver baisan. Tuuniig hen luivardsan be.

  2. Зочин

    тэр орд нь чинийх юм уу

  3. irgen

    ooriin huviin omch shig yarij bh shiv.ter ord chini ulsiinh sh dee.hyamdhan luivardaj avsan bh daa.

  4. Браө

    Эрсдэлээ бодож зээл ав чададгүй бол бүү зээл авзээл авсан бол өрөө төл

Сэтгэгдэл үлдээх