🔴LIVE: Д.Мөнх-Эрдэнэ: "Хулгайч хулгайчаа бариарай" гэдэг хэлэлцүүлэг болж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Нийгэм 1058

🔴LIVE: Д.Мөнх-Эрдэнэ: "Хулгайч хулгайчаа бариарай" гэдэг хэлэлцүүлэг болж байна

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг "Туушин" зочид буудалд зохион байгуулж буй билээ.

Хэлэлцүүлэгт улс төрийн намуудын төлөөлөл оролцож буй бөгөөд иргэн Д.Мөнх-Эрдэнийн байр суурийг та бүхэнд хүргэе. 

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ:

-Хэлэлцүүлгийг ажиглаад сууж байна. Ерөнхийдөө төрөөс оролцож буй албан тушаалтнууд ховор байна. 1990 оноос хойш санхүүгийн салбарт  нүүрлэсэн хулгайч дээрэмчид төрд шургалж үе үеийн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг үүсгэсэн. Тэрний илрэл нь энэ Хөгжлийн банкны асуудал шүү дээ.

Та бүхэн санаж байгаа бол 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл ялаад тэр үед хэд хэдэн банкыг дампууруулсан. Сэргээн босголт банк, хадгаламж банкийг АН-ын одоогийн лидерүүд л дампууруулсан биз дээ. Хүний өөрийн төрд шургалж 30 жил явсан дээрэмчдийг л ярих ёстой. Ил болгох ёстой. сэтгүүлч нар та бүхэн нэг бүрчлэн эрэн сурвалжилж ичтэл нь явмаар байна. 

2000 оноос хойш залгуулаад Хадгаламж банкны хэрэг гарсан. Энэ хэрэгт одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, тухайн үеийн Хадгаламж банкны удирдлага Ц.Чимэдцэрэн тэргүүтэй нөхөд 17 тэрбум төгрөгийг хулгайлж казино тоглосон. Хууль хэрэгждэггүйн улмаас энэ хохирлыг Засгийн газар барагдуулсан. ЗГ-т мөнгө байхгүй учраас татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн. Өөрөөр хэлбэл төрд шургалсан хулгайч нарыг төрийн эрх барьж буй намууд хаацайлаад, хамгаалдаг.

Дараа нь мөрөөрөө явж байсан Хадгаламж зээлийн хоршооны хэрэг. Авлигалчдын загалмайлсан эцэг Н.Энхбаяр тэргүүтэй нөхөд санаатайгаар дампууруулсан. Хүн амины хэрэг гарч СЗХ-ны даргыг өрөөнд нь хутгалж алсан. Гэтэл зохион байгуулалттайгаар дампууруулсан эрх мэдэлтнүүд зүв зүгээр үлдсэн. Үе удмаараа төрд шургалаад явж байна. Н.Энхбаярын хүү УИХ-д сууж байна, мөн үү.

Дараа нь Чингис бондын хэрэг гарсан. Шударга дүртэй Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын зарим дээрэмчид. Чингис бондын бүтээн байгуулалт гэж юу ч байхгүй. Гаднаас төсөл хөтөлбөр татаж, бонд гаргаж, мөнгө олж ирээд хамаатан саднаараа хувааж идэж байна. 

Дараа нь Жижиг дунд үйлдвэрийн зээл. Шударга У.Хүрэлсүх дарга болохын тулд өөрийнхөө намын кноп дарсан бүх нөхдөд ЖДҮ зээл өгсөн. Хариуцлага хэн ч хүлээгээгүй. Хачирхалтай нь Б.Бат-Эрдэнэ гишүүн хүртэл өчигдөр "Би зээл авч болохгүй юу" гээд яриад явж байна. Мөнчгөрөөрөө төсөл бичээд зүтгэж байгаа бизнес эрхлэгчид зээл авч чадахгүй байхад энэ мэт улс төрчид үлгэр бичиж өгөөд л зээл авчихдаг. Энэ бол ялгаварлал. Хууль шүүхийн байгууллагынхан хариуцлага хүлээлгэж чаддаггүй. АТГ хаана байна? гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх