Монгол бүсгүй өвлийн олимпд АНУ-ын багаас оролцоно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

14 05сар 2024
Спорт 3503

Монгол бүсгүй өвлийн олимпд АНУ-ын багаас оролцоно

"Бээжин 2022" өвлийн Паралимпийн наадмын тэргэнцэртэй кёрлингийн төрөлд өрсөлдөх АНУ-ын багт монгол бүсгүй багтлаа. 

АНУ-ын үндэсний шигшээ багийн захирал Пит Аннис Паралимпийн багийг албан ёсоор зарласан ба тэргэнцэртэй кёрлингийн төрөлд монгол бүсгүй У.Бат-Оюун багтсан байна. У.Бат-Оюуны хувьд 20 жилийн өмнө АНУ-ын Миннесота мужид ирснийхээ дараахан автомашины осолд орж, бэлхүүсээсээ доош саажилттай болжээ. Тэрээр одоо "Гэгээн Томас"-ын их сургуульд ажилладаг бөгөөд 2016 оноос кёрлингийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь тэрээр харьцангуй хожуу буюу 42 насандаа кёрлингийн спортоор хичээллэж эхлэхээсээ өмнө энэхүү спортын талаар сонсож ч байгаагүй ажээ. Зургаан жилийн дотор маш шаргуу хичээллэсний хүчинд өнгөрсөн онд АНУ-ын шигшээ багт багтан ДАШТ-д өрсөлдөж бүр цаашлаад паралимпын багт багтах болсон байна. Баяр хүргэхийн ялдамд амжилтын дээдийг хүсэн ерөөе. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх