БИЧЛЭГ: 19 настай сурагч дэлхийг тойрон ниссэн хамгийн залуу эмэгтэй болжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Дэлхий дахинд, Сонирхолтой 1069

БИЧЛЭГ: 19 настай сурагч дэлхийг тойрон ниссэн хамгийн залуу эмэгтэй болжээ

Бельги-Британийн иргэн Зара Рутерфорд ганцаараа дэлхийг тойрон ниссэн хамгийн залуу эмэгтэй болж, Гиннесийн шинэ дээд амжилт тогтоожээ.

Энэхүү урт аяллынхаа төсгөлд тэрээр Бельгийн Кортрийк-Велгем нисэх онгоцны буудалд өнгөрөгч пүрэв гарагт буусан байна. Ийнхүү тэрээр хэт хөнгөн агаарын хөлгөөр дэлхийг ганцаараа тойрон ниссэн анхны эмэгтэй, мөн дэлхийг ганцаараа тойрон ниссэн анхны бельги хүн болжээ. 

Рутерфорд сэтгүүлч нартай сэтгэгдлээ хуваалцахдаа "Энэ үнэхээр галзуу явдал. Би одоо ч бүрэн итгэж чадахгүй байна. Миний аялал гайхалтай мөчүүдээр дүүрэн байсан ч амь насаа алдахаас айж байсан үе ч бий. Хамгийн хэцүү нь Сибирийн дээгүүр нисэх явдал байсан. Учир нь, тэнд маш хүйтэн байсан бөгөөд агаарын температур хасах 35 хэмд хүрсэн. Хэрэв хөдөлгүүр маань зогсвол би эзгүй зэлүүд газар хэдэн цагийн турш аврах ажиллагааг хүлээх хэрэгтэй болох байсан" хэмээн ярьсан юм.

Ингээд тэрээр өнгөрсөн оны 8 дугаар сарын 18-нд "Shark Aero" загварын хэт хөнгөн онгоцоороо хөөрсөн ба шөнийн цагаар, эсвэл үүлэн дундуур нисэж чадахгүй учир зөвхөн цэлмэг цаг агаараар нисэн, аяллаа амжилттай дуусгасан байна.

Одоо Бельгид буцаж ирсэн Зара Рутерфорд цахилгааны инженерийн чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа бөгөөд сансрын нисгэгч болох мөрөөдөл тээж байгаа гэнэ.

Эх сурвалж: The Guardian

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх