LIVE: Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан цахилгаан, дулаан үйлдвэрлэж, орлого олох боломжтой

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

12 05сар 2024
Нийгэм 3802

LIVE: Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан цахилгаан, дулаан үйлдвэрлэж, орлого олох боломжтой

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны иргэн М.Батболд өөрийн өрхийн хэрэглээндээ нарны эрчим хүч ашиглаж дулаан, цахилгаан үйлдвэрлэж, илүү гарсан цахилгаан эрчим хүчээ улсад нийлүүлж буйтай өнөөдөр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх бусад албаны хүмүүс танилцлаа.

Сэргээгдэх эрчим хүчийг ахуйн хэрэглээнд нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалт гараад хоёр жил болж байгаа ч өнөөдрийг хүртэл айл өрхүүд төдийлөн цахилгаан, дулаанаа шийдэж чадахгүй байгаа юм. 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

-Эрх зүйн зохицуулалт гарсан ч хэрэгжихэд ямар хүндрэл байна. Хэрхэн яаж засаж, залруулах боломжтой талаар ойрын үед судалж байна. Учир нь гэвэл манай улс эрчим хүчний дутагдалтай. Уг дутагдлаас гарахад байгаль, орчинд сөрөг нөлөөгүй сэргээгдэх эрчим хүчийг айл өрхүүд хэрэглээндээ нэврүүлэх боломжийг олгох ёстой. Мэдээж төр засаг бүгдийг даана гэж байхгүй. . Сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа энэ айлын хувьд өрхийн хэрэглээний цахилгаан, дулаанаас илүү гарсан эрчим хүчээ улсад нийлүүлэн, орлого боломжтой болсон байна. Түүнчлэн айл өрхүүд дулаан алдагдалгүй орон сууцтай байснаар эрчим хүч хэмнэх томоохон алхам юм гэлээ. 

2 Сэтгэгдэл

  1. Ariunzaya

    Bi baishin barih gej baigaa yum aa tsahilgaan dulaana yaj shiidej chadahgvi baina zowolgoo awah gesen yum aa

  2. Хотын захын иргэн

    Хувийн хаус байшингийнхаа цахилгааныг ингэж шийдмээр бна. Жижиг гэлтгүй асуудалд маш нягт хандаж байгаа сайдыг хүндэлж байнашү.

Сэтгэгдэл үлдээх