🔴 LIVE: Өвлийн дугуйны үнэ хоёр дахин нэмэгдэж, дунджаар 50-80 мянган төгрөг болжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

13 05сар 2024
Нийгэм 2354

🔴 LIVE: Өвлийн дугуйны үнэ хоёр дахин нэмэгдэж, дунджаар 50-80 мянган төгрөг болжээ

Замын халтиргаа, гулгаа ихсэхээс өмнө л дугуйгаа солих юмсан гэсээр байтал нэг л мэдэхэд цастай золгож, яаравчлан өвлийн дугуйны эрэлд гардаг нь жишиг болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс бид өвлийн дугуйны үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар “Да хүрээ” техникийн захыг зорилоо.

Захын үүдээр оронгуут дугуйг төрөл бүрээр нь эгнүүлэн өржээ. Манай улсад түгээмэл байдаг. Өнгөрсөн жил 120-250 мянган төгрөгөөр авдаг байсан гэдгийг худалдан авагчид онцолж байна.

Дугуй хээнээсээ хамаараад янз бүр байсан ч цар тахлын улмаас халаас нь нимгэрсэн иргэдийн хувьд дөрвөн дугуй биш хоёр өвлийн дугуй авч байна гэдгийг худалдагч дурдсан юм.

. Хагас жил шахам ачаагаа аваагүй хүлээж байна. Урьд нь Японоос дугуй захихад 21 хоногт ирдэг байсан бол одоо 7 сараас хойш захиалсан дугуй маань ирээгүй байна.

Одоогоор цас ороогүй болохоор иргэдийн худалдан авалт муу байна. Цас орвол иргэд дугуйгаа солиулах байх. Япон хуучин дугуй урьд нь 20 мянган төгрөг байсан бол одоо 40 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна гэлээ.

Дугуйгаа хэзээ солих шаардлагатай вэ?

Өвлийн дугуй нь зуны дугуйнаас хээний бүтэц болон найрлагаараа ялгаатай тул уян хатан чанар нь бага температурт хадгалагддаг. Тиймээс, тогтвортой температур 5-7 хэмээс дээш байвал та  өвлийн дугуйгаа "зуны" дугуйгаар сольж болно.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх