ВИДЕО: 500 км аялсан заанууд унтаж амарсан нь

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Дэлхий дахинд 2392

ВИДЕО: 500 км аялсан заанууд унтаж амарсан нь

БНХАУ-д зааны сүрэг нүүдэллэж, 500 км аялсны дараа хэсэг зуур амарч, бөх нойрсож буй бичлэг олон нийтэд хүрчээ. Зааны сүрэг Шаньси мужийн Шиян хотод ширүүн бороо орсны дараа аяллаа удаашруулж, улмаар амралт аван унтжээ.

Тэд нутаглаж байсан газраа орхин жил гурван сарын турш 500 км замыг туулаад байна. Холбогдох албаныхан тэдний нүүдлийг ажиглаж, очсон хот тосгодыг анхааралдаа аваад байгаа юм.

. Тэднийг өмнө нь буцаан, нүүдлийг нь болиулахыг оролдсон боловч бүтэлгүйтжээ. Гэхдээ зааны сүрэг төрөлх нутаг руугаа буцах байдал ажиглагдаж эхэлсэн гэж Шишуанбаннагийн Менянзи дархан цаазат газрыг хамгаалах газраас мэдээлжээ.

Сүрэгт нас биед хүрсэн 15 заан, гурван тугал багтжээ. Нүүдлийн явцад нэг эрэгчин сүргээсээ тасарч, дөрвөн км-ын зайтай байгаа ажээ. . Мөн олон сая хүн оршин суудаг Кунмин хотоор ч дайраад гарчээ.

Уг сүрэг чухам хэзээ, ямар шалтгаанаар нутгаа орхин урт аялалд гарсан нь тодорхойгүй ч дэлхийн нийтээрээ тэдний үйлдлийг сонирхож, анхаарал хандуулах болсон юм. Зарим эрдэмтэд сүргийн удирдагчийг туршлагагүй тул сүргээ төөрүүлсэн байж болзошгүй гэж таамаглаж байна. Азийн заан нь нэн ховордсон амьтны төрөл зүйлд багтдаг бөгөөд БНХАУ-д ердөө 300 орчим байдаг ажээ.

Эх сурвалж: The Guardian

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх