🔴 LIVE: PUBG, DOTA-2, CSGO тоглоомыг ЦЕГ, СЭМҮТ-өөс хаалгах хүсэлтийг ХХЗХ-нд гаргасан уу

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

12 05сар 2024
Хууль эрхзүй 1112

🔴 LIVE: PUBG, DOTA-2, CSGO тоглоомыг ЦЕГ, СЭМҮТ-өөс хаалгах хүсэлтийг ХХЗХ-нд гаргасан уу

"PUBG, DOTA-2, CSGO тоглоомыг ЦЕГ, СЭМҮТ-өөс хаалгах хүсэлтийг ХХЗХ-нд гаргажээ" гэсэн мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ талаар ЦЕГ-ын ХМХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү тайлбар хийлээ. 

ЦЕГ-ын ХМХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: 

-Хаах хүсэлт өгсөн гэх мэдээлэл ташаа гэдгийг албан ёсоор хэлье. E-sport-той холбоотой ямар нэгэн хориг гаргаагүй. Харин бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан, аллага, хүчирхийлэл сурталчилсан нууц группүүдийг хаах ажиллагааг цагдаагийн байгууллага тасралтгүй явуулж байгаа. 

-"Хар машин"-ы талаарх бодит мэдээллийг дэлгэсэн гэх иргэн Г.Ган-Очирыг цагдаагийн байгууллагаас дарамталж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан?

-Иргэн Г.Ган-Очирыг орон даяар эрэн сурвалжилж байгаа. Сонгуулийн өмнө гэмт хэргийн шинжтэй зүйл ярьсан учир цагдаагийн байгууллага шалгах шаардлага гарахад зугтаад байгаа. Мөн, тэрээр НӨАТ-тай холбоотой их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт шалгагдаж байгаа. Энэ хүний талаарх мэдээлэл байвал цагдаагийн байгууллагад ирүүлэхийг хүсье гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх