БИЧЛЭГ: 11 настай охиныг хулгайлахыг завдсан эрэгтэйг баривчилжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Дэлхий дахинд, Гэмт хэрэг 3163

БИЧЛЭГ: 11 настай охиныг хулгайлахыг завдсан эрэгтэйг баривчилжээ

АНУ-ын Флорида мужийн нэгэн эрэгтэй 11 настай охин хулгайлахыг завдаж буй үеийн бичлэг цахим ертөнцөд ил болсны дараа цагдаа нар тус этгээдийг тогтоон, баривчилсан гэж Эскамбия бүсийн шерифийн газраас мэдэгджээ.

Азаар хохирогч охин эсэргүүцэл үзүүлэн, хэрэгтнээс зугтаж чаджээ.

Цагдаагийн газраас уг явдлыг харуулсан хяналтын камерын бичлэгийг өөрсдийн "Facebook" хуудаснаа байрлуулж, мөрдлөгийн ажиллагааг эхлүүлсэн байна.

Бүс нутгийн цагдаагийн шерифийн мэдээлснээр тус эрэгтэй нь халдлага үйлдэх үеэрээ хутга барьж байсан байна. Түүнчлэн тэрээр өмнө нь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдон, ял эдэлж байсан нь тогтоогджээ.

Эх сурвалж: Риа Новости

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх