LIVE: Ардчилсан намынхан өлсгөлөнгөө зогсоов

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Улс төр 918

LIVE: Ардчилсан намынхан өлсгөлөнгөө зогсоов

УИХ-ын дарга Г.Занданшатар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад буй АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоож, ажлын хэсэг гаргаж ажиллаж асуудлаа шийдэх санал тавьсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй уулзлаа. Тэрээр "Үүсэн нөхцөл байдлыг хэлэлцэн шийдвэрлэх ажлын хэсэг өнөөдөр хуралдаж ажлынхаа төлөвлөгөөг баталсан. " гэлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "" гэсэн юм. 

Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил "АН-ын бүлгийн гишүүдийн тавьсан саналыг хүлээж авч байгаа. Тухайлбал, УБЕГ-ын албан тушаалтнууд АН-ын тамганы асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн эсэхийг хянаж шалгахаар боллоо. Мөн Дээд шүүхийн Тамгын газраас гаргасан улс төрийн намын лавлагаа нь хууль тогтоомжийн дагуу гарсан эсэхийг үнэлж дүгнэнэ. Гуравдугаарт, СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо мэдээлэл сонсохоор боллоо. Дөрөвдүгээрт, АН-ын бүлэг АТГ-т хандаж УБЕГ-ын зарим албан тушаалтныг шалгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас мэдээлэл авна. Ажлын хэсэг ийм төлөвлөгөө баталсан" гэлээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх