Чөлөөт бөхийн Олимпын эрхийн тэмцээн дуулиантай явагдлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

11 05сар 2024
Чөлөөт бөх 8160

Чөлөөт бөхийн Олимпын эрхийн тэмцээн дуулиантай явагдлаа

Чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч АНУ-аас Олимпын их наадамд зодоглох тамирчдыг сонгон шалгаруулах эрхийн төлөөх дотоодын тэмцээн дуулиан шуугиантай явагдлаа. 

Өнгөрөгч өдрүүдэд Техас мужид зохион байгуулагдсан эрхийн төлөөх тэмцээний гол дуулиан эрэгтэйчүүдийн 74 кг жинд аваргуудын дуэл боллоо. Тодруулбал: “Лондон-2012” олимпын наадмын аварга бөгөөд дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроуз болон дэлхийн хошой аварга Кайл Дейк нар туллаа. Дөрвөн жилийн өмнө нь Риогийн олимпод зодоглох эрхийн төлөө барилдаад ялагдаж байсан Дейк энэ удаа даагаа нэхэж 3:0, 3:2 харьцаагаар ялалт байгуулснаар анхны олимпдоо зодоглох эрхээ авлаа.

Харин 97кг жинд таамгийн дагуу олимп, дэлхийн аварга Снайдер Токиог зорих тийзээ авлаа. Тус жинд өөрийн үндсэн жингээс дээш жин өгсөн барилдахаа зарлаад байсан дэлхийн хошой аварга Жейден Кокс тэмцээний өмнө жин үзүүлэхэд хоцорч очсоноор өрсөлдөөнөөс хасагдсан юм. 
АНУ-аас олимпийн эрхээ аваагүй байгаа цорын ганц жинд болох 65кг жинд Жордан Оливер ирэх сард Болгарт болох дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан тохиолдолд Олимпод оролцох эрхтэй болох юм. 

“Токио-2020” олимпийн наадамд зодоглох эрхээ авсан АНУ-ын бөхчүүд:

Эрэгтэйчүүд

57 кг: Томас Гилман
74 кг: Кайл Дейк
86 кг: Дэвид Тэйлор
97 кг: Кайл Снайдер
125 кг: Гейбл Стивсон

Эмэгтэйчүүд

50 кг: Сара Хильдбрандт
53 кг: Жакарра Винчестер
57 кг: Хелен Марулис
62 кг: Кайл Миракл
68 кг: Тамира Мынса
76 кг: Аделине Грэй

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх