Өнөөдөр манай зургаан бөх зодоглоно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Жүдо 10944

Өнөөдөр манай зургаан бөх зодоглоно

Жүдо бөхийн Тбилисийн их дуулга тэмцээн хэдхэн хормын дараа эхлэх гэж байна. 

80 орны 64 жүдоч өрсөлдөх энэ удаагийн тэмцээнд манай улсын оролцох тамирчдын мэдүүлэгт сугалааны өмнө өөрчлөлт орж эрэгтэй ес, эмэгтэй дөрөв буюу нийт 13 тамирчин оролцохоор болоод байна. 

Өнөөдөр хуваарь ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дэлхийн аваргын иж бүрэн медальт, Жи Мобайл, Хайбрид хаус, "Visa Team" багийн гишүүн МУГТ М.Уранцэцэг тэргүүтэй зургаан бөх таван жинд барилдах юм. 

Эмэгтэйчүүдийн -48кг жин:

Энэ жинд нийт 28 жүдоч барилдах ба МУГТ М.Уранцэцэг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөөд байна. Тэрээр хоёрдугаар тойрогт Мауритас болон Италийн бөхчүүдийн ялсантай нь барилдана. 

Эмэгтэйчүүдийн -48кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -52кг жин:

Энэ жинд ОУХМ Б.Хорлоодой зодоглох ба эхний тойрогт өсвөрийн дэлхийн аварга Узбекистаны К.Диёоратай барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн оноолт

 

Эмэгтэйчүүдийн -57кг жин:

Энэ жинд олимпын мөнгөн медальт МУГТ Д.Сумъяа барилдахаар урьдчилсан мэдүүлгээ өгөөд байсан ч сугалааны өмнө нэрээ татаж ОУХМ Л.Энхрийлэн барилдах ба тэрээр эхний тойрогт Беларусийн бөхтэй барилдана. 

Эмэгтэйчүүдийн -57кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -60кг жин:

Энэ жинд манай улсаас хоёр бөх барилдах ба ОУХМ Л.Өнөболд В хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрог гоц мөргөж хоёрдугаар тойрогт Гүржийн бөхтэй барилдах бол D хэсэгт ОУМ Э.Ариунболд мөн эхний тойрог гоц мөргөж хоёрдугаар тойрогт Йорданы бөхтэй барилдана. 

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -66кг жин:

ОУХМ Г.Хэрлэн мастер В хэсгийг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Их Британийн бөхтэй барилдана. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн оноолт

Тэмцээн өнөөдөр хуваарийн дагуу Улаанбаатарын цагаар 13:30 цагт эхлэх хуваарьтай байна. 

3 Сэтгэгдэл

  1. Ганаа ганчимэг

    Тамирчидаа амжилт хүсье сумьяа яагаад нэрээ татчихваа

  2. Б.Хишигбат

    Шууд үзэх боломж байна уу

  3. Буяндэлгэр

    цоглог бай баяр хүргье

Сэтгэгдэл үлдээх