Есөн гоол, хоёр улаан хуудастай "галзуу" тоглолт боллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Хөлбөмбөг 3199

Есөн гоол, хоёр улаан хуудастай "галзуу" тоглолт боллоо

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 22 дугаар тойргийн тоглолтдоо Манчестер Юнайтед клуб төгс ялалт байгуулан хүснэгтийг тэргүүлэгч Манчестер Сити клубтэй оноо тэнцлээ. 

 

Урьд шөнө явагдсан дөрвөн тоглолт бүгд гоол арвинтай явагдлаа. 

 

Эдгээр тоглолтуудаас Манчестер Юнайтед болон Соутхамптон клубуудын тоглолт хөлбөмбөг сонирхогчдыг нойргүй хонуулсан дуулиант тоглолт байлаа. Тоглолт эхлээд ердөө хоёрхон минутын дараа Соутхамптоны Александр Жанкевиц улаан хуудас аван талбайг орхилоо. Энэ мөчөөс эхлэн Соутхамптоны тоглолт бүрэн эвдэгдэж нэгдүгээр үед Аарон Ван Биссака (18 дахь минут), Маркус Рашфорд (25 дахь минут), Жан Беднарек (34 дэх минутад автогоол), Эдинсон Кавани (39 дэх минут) нар тус тус гоолдон 4:0 харьцаагаар Манчестер Юнайтед төгс илүүрхэж эхэллээ. Гэвч гоолын "бороо орж дуусаагүй" байлаа. 

Хоёрдугаар үед Антоны Мартиал (69, 90 дэх минут), Скотт Мактоминей (71 дэх минут), Бруно Фернандес (87 дахь минутад торгуулийн цохилтоор), Даниел Жеймс (90+3 дахь минут) нар нэмж гоол оруулснаар тоглолт 9:0 харьцаагаар Манчестер Юнайтед талбай дээрээ Соутхамптоныг бут ниргэлээ. 

1995 онд Манчестер Юнайтед клуб Ипсвич Таун клубыг талбай дээрээ 9:0 харьцаагаар бут ниргэснээс хойш дахин төгс ялалт байгуулж буй нь энэ бол Саутхамптон клубын хувьд 2019 онд Лейстер Сити клубт 9:0 харьцаагаар хожигдож байсан түүхээ давтлаа. 

Хүснэгтийг тэргүүлэгчид /2020.02.03/ 

 

 

 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Хаха. Шуугчийн дэмжлэгээр торгуулийн цохилт авч хождог аргатай байсан, одоо эсрэг багтаа улаан егуулж хождог бас нэг аргатай болжээ МЮ

Сэтгэгдэл үлдээх