БИЧЛЭГ: Цагаан ордны зул сарын гацуур иржээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Дэлхий дахинд 1213

БИЧЛЭГ: Цагаан ордны зул сарын гацуур иржээ

Хэдийгээр АНУ-д сонгуулийн дүн маргаантай, коронавируст цар тахлаар 13 сая орчим иргэн өвчлөөд байгаа ч Цагаан ордон зул сарын баяраа тэмдэглэхэд бэлдэж эхэлжээ. Тэргүүн хатагтай Меланиа Трамп даваа гарагт Цагаан ордны 2020 оны зул сарын баярын гацуур модыг хүлээж авсан байна.

Энэ жилийн гацуур модыг Баруун Виржиниа мужид үйл ажиллагаа явуулдаг Дэн болон Брайны мод компаниас захиалж авчруулжээ. Уг фрейзер төрлийн гацуур 5,5 метр орчим өндөр юм байна. . Түрүү жилийн ёслолоос ялгаатай нь хоёр тэрэгч, морь хөтөлж байсан эрэгтэй амны хаалт зүүсэн байна.

Цагаан ордны хөх өрөөнд байрлуулах гацуур модыг сонгон шалгаруулах ажлыг 1966 оноос хойш албан ёсоор зохион байгуулж ирсэн юм. Үндэсний зул сарын модны холбоо сонгон шалгаруулалтыг явуулжээ.

Эх сурвалж: CNN

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх