ВИДЕО: Гоол арвинтай аваргуудын лигийн тоглолтууд явагдлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

27 04сар 2024
Хөлбөмбөг 2262

ВИДЕО: Гоол арвинтай аваргуудын лигийн тоглолтууд явагдлаа

 

Аваргуудын лигийн А, В, С, D хэсгийн тоглолтууд урьд шөнө явагдлаа. 

 

Урьд шөнө хоёр баг 6 гоол, Ливерпүүл 5, Реал Мадрид, Интерийн тоглолт нийт 5 гоол гээд гоол арвинтай тоглолтууд болж өнгөрлөө.

В хэсгийн өрсөлдөөн улам ширүүслээ 

Олны анхаарлын төвд байсан нэг тоглолт бол В хэсэг дэх Реал Мадридын тоглолт байлаа. Учир нь 1 оноотой явсан тэд урьд шөнө Италийн Интернационал Милан клубыг талбайдаа хүлээн авсан юм. Тус тоглолт 3:2 харьцаагаар Реал Мадридын хожлоор өндөрлөсөн ба Бензема, Рамос, Родриго нар гоолдсон байна. С.Рамосын хувьд багийнхаа төлөө 100 дахь гоолоо оруулсан нь энэ байлаа. 

 А хэсгийг Байерн Мюнхен итгэл төгс тэргүүлсээр

А хэсгийг тэргүүлэгч Байерн Мюнхен Австрийн Салзбургийг талбай дээр нь 2:6 харьцаагаар бут ниргэлээ. Тус тоглолтод Левандовски "аанай" л дабль хийлээ. Байерн Мьюнхен клубын хувьд аваргуудын лигийн хүрээнд 14 тоглолт дараалан ялалт байгуулаад байна.  

Ливерпүүл ээлжит ялалтаа байгууллаа

D хэсгийг тэргүүлэгч Ливерпүүл клуб Италийн Аталанта клубыг мөн л талбай дээр нь 5:0 харьцаагаар бут ниргэлээ. Ливерпүүлийн Диого Жота тоглолтын 16, 33, 54 дэх минутад трипл хийж гангарлаа. Тэрээр багийнхаа төлөө 10 тоглолтод оролцон 7 гоол оруулаад байна. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх