Б.Эрхэмбаяр дэвжээнээ гарч ирлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Жүдо 2801

Б.Эрхэмбаяр дэвжээнээ гарч ирлээ

 

 

Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жин, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингийн барилдаанууд явагдах ба манай есөн бөх татамид зодоглоно. Өнөөдөр зодоглох манай бөхчүүдийн оноолтыг ЭНД дарж үзнэ үү. 

Явцын мэдээлэл:

  • Манайхны өнөөдрийн салхийг хагалж эмэгтэйчүүдийн -57кг жинд Б.Алтанцэцэг АНУ-ын бөхийг ялсан ч хоёрдугаар тойрогт их дуулгын хошой хүрэл медальт Израилийн Нелсон Леви Тимнад ялагдан тэмцээнээ дуусгалаа.
  • Эрэгтэйчүүдийн -66кг жинд Б.Нармандах Албанийн бөхийг ялж хоёрдугаар тойрогт Доминиканы бөхтэй барилдана.
  • Эрэгтэйчүүдийн -60 кг жинд барилдсан Б.Цогтбаяр Унгарын бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Харин тус жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Екатеринбургийн их дуулгийн алтан медальт Л.Өнөболд Грекийн бөхийг цэвэр яллаа.
  • Эмэгтэйчүүдийн -48 кг жинд А.Нямхишиг Белгийн бөхийг цэвэр ялж хоёрдугаар тойрогт Израилийн бөхтэй барилдана. Мөн жинд Г.Наранцэцэг Чилийн бөхийг цэвэр ялж хоёрдугаар тойрогт С хэсгийг тэргүүлэн барилдаж буй Португалийн Коста Катаринатай барилдана.

Яг одоо гуравдугаар дэвжээнээ 2018 оны Дюселдорфийн их дуулгын хүрэл медальт Б.Эрхэмбаяр хоёрдугаар тойрогт Унгарын бөхтэй барилдана. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх