Г.Наранцэцэг К.Катаринатай барилдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Жүдо 2382

Г.Наранцэцэг К.Катаринатай барилдана

 

 

Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жин, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингийн барилдаанууд явагдах ба манай есөн бөх татамид зодоглоно. Өнөөдөр зодоглох манай бөхчүүдийн оноолтыг ЭНД дарж үзнэ үү. 

Явцын мэдээлэл:

  • Манайхны өнөөдрийн салхийг хагалж эмэгтэйчүүдийн -57кг жинд Б.Алтанцэцэг АНУ-ын бөхийг ялсан ч хоёрдугаар тойрогт их дуулгын хошой хүрэл медальт Израилийн Нелсон Леви Тимнад ялагдан тэмцээнээ дуусгалаа.
  • Эрэгтэйчүүдийн -66кг жинд Б.Нармандах Албанийн бөхийг ялж хоёрдугаар тойрогт Доминиканы бөхтэй барилдана. Мөн жинд Б.Эрхэмбаяр хоёрдугаар тойрогт Унгарын бөхтэй барилдан ялж гуравдугаар тойрогт С хэсгийг тэргүүлэн барилдаж буй ДАШТ-ий хүрэл медальт Израилийн Фликер Таллтай барилдана. 
  • Эрэгтэйчүүдийн -60 кг жинд барилдсан Б.Цогтбаяр Унгарын бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Харин тус жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Екатеринбургийн их дуулгийн алтан медальт Л.Өнөболд Грекийн бөхийг цэвэр яллаа. Тэрээр хоёрдугаар тойрогт Голландын бөхтэй барилдана.
  • Эмэгтэйчүүдийн -48 кг жинд А.Нямхишиг Белгийн бөхийг цэвэр ялж хоёрдугаар тойрогт Израилийн бөхтэй барилдана. Мөн жинд Г.Наранцэцэг Чилийн бөхийг цэвэр ялж хоёрдугаар тойрогт С хэсгийг тэргүүлэн барилдаж буй Португалийн Коста Катаринатай барилдана. Г.Наранцэцэгийн хувьд өмнө нь К.Катаринаг 2019 оны Мастерст ялж байлаа. 

Эмэгтэйчүүдийн -48 кг жинд барилдаж буй манай бүсгүйчүүд яг одоо нэгдүгээр дэвжээнээ барилдана. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх