ВИДЕО: Челси клуб шинэ улирлыг ялалтаар эхлүүллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Хөлбөмбөг 2129

ВИДЕО: Челси клуб шинэ улирлыг ялалтаар эхлүүллээ

 

 

Урьд шөнө Челси клуб Брайтоныг талбай дээр нь 3:1 харьцаатайгаар буулган авснаар Премьер лигийн 2000 дахь оноогоо авлаа. Тоглолтын салхийг хагалж Челси клубын Жоргино 23 дахь минутад торгуулийн цохилтоос гоолдсон бол 54 дэх минутад Брайтоны Л.Троссард хариуг нь барьж тоог тэнцүүллээ. Гэвч Брайтоны баяр удаан үргэлжилсэнгүй. Сүүлийн гоолоос ердөө хоёр минутын дараа Челсигийн Р.Жеймс гоолдон даваа байдал дахин бий боллоо. 

Тоглолтын 66 дахь минутад Франц тоглогч К.Зоума хожлын гоолыг оруулснаар Челси клуб шинэ улирлыг ялалтаар эхлүүллээ. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх