Д.Гонгор: Ж.Самбуу даргын хэлсэн үгийг Ю.Цэдэнбал дарга хууль мэт дагадаг байлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Сонирхолтой, Видео сурвалжлага 1654

Д.Гонгор: Ж.Самбуу даргын хэлсэн үгийг Ю.Цэдэнбал дарга хууль мэт дагадаг байлаа

Монгол Улсын Сайд нарын Зөвлөл (Одоогийн Засгийн газар)-ийн референтээр 10 гаруй жил ажилласан төр, нийгмийн зүтгэлтэн Д.Гонгор гуайтай амьдрал, намтрынх нь талаар хөөрөлдөж байх үед маш сонирхолтой нэгэн явдлыг бидэнд ярьсан юм.

Төр нийгмийн зүтгэлтэн Д.Гонгор:

СнЗ-ийн зөвлөлийн хуралдааны үеэр сайд нар асуудлыг бүх талаас нь хэлэлцэн мэтгэлцэж, санал дүгнэлтээ хэлдэг байсан. Тэрхүү мэтгэлцээн хуралдааны үеэр Ж.Самбуу дарга чимээгүй л тамхи татаад суудаг байв.

Тэр жил Сайд нарын Зөвлөлийн хуралдааны үеэр газар тариалангаас авах ургацыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх үед Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга н.Дашдондог “Газар тариалангийн талбайг өргөтгөж болохгүй. Салхинд хийсчихнэ. Түүний оронд нэгж талбайгаас авах ургацын хэмжээгээ нэмэгдүүлэх ёстой” гээд нэлээн ширүүхэн хэлсэн. Түүнийх нь дараа Ж.Самбуу дарга “Энэ хүүхэд их зөв зүйл ярьж байна. Энэ хүүд амьдрал үзүүлэх ёстой юм байна” хэмээн хэлсний маргааш нь л орлогч дарга н.Дашдондогийг “Жаргалант”-ын сангийн аж ахуй руу агрономич болгоод илгээчихсэн юм шүү дээ.

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх