Л.Мөнхтүшиг: Хонгконгийн нислэгээр Ази, Австрали, Америкаас иргэдээ авчрах боломжтой

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

13 05сар 2024
Нийгэм 1217

Л.Мөнхтүшиг: Хонгконгийн нислэгээр Ази, Австрали, Америкаас иргэдээ авчрах боломжтой

 УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: “Хонконг руу тусгай үүргийн нэг нислэг нэмэлтээр явуулах зөвшөөрлийг авсан тул иргэдэд мэдээллийг хүргэж зорчигчдын бүртгэлийг хийж байна.

УОК-ын Шуурхай штабаас өнгөрсөн өдрүүдэд тусгаарлах байрны боломжийг аль болох нэмэгдүүлэх, нэмэгдсэн даруйд гадаадаас иргэдийг авах давтамжаа нэмэгдүүлэх чиглэлийг барьж байгаа.

Бид 170 гаруй иргэнийг авч ирэх боломж гарсан даруйд нэгдүгээрт Хонг Конгийн нислэгийг зарласан. Нислэгийн зөвшөөрөл авахтай холбоотой асуудлууд байсан. Иргэдийн хэлж байгаа шиг цаг хугацааны хувьд давчуу мэдээлсэн асуудал биш, шийд гарсан даруйд мэдээлж байгааг хэлье.

Иймээс г энэ дашрамд хэлье" гэв.

Тухайн зорчигч дээр дурдсан чиглэлүүдээс Хонг Конг руу нисэх нислэгийн тийзийг нэг талд нь авах шаардлагагүй. Эхлэх цэгээсээ зорчих цэг /Улаанбаатар хот/ хүртэлх тийзээ нэг захиалгаар авах боломжийг МИАТ компани нээж өгч байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд манай улс 17,730 иргэнийг авто замаар болон агаарын замаар татан аваад буй. 

БНХАУ-аас буцах хүсэлтээ гаргасан 140 гаруй иргэн байгаа. Эрээн, Замын-Үүд боомтоор тэдгээр иргэдийг татан авах ажиллагаа үргэлжилж байна” гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх