БИЧЛЭГ: “Kyoto Animation” студийг шатааж, 36 хүний аминд хүрсэн сэжигтнийг баривчиллаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

27 04сар 2024
Дэлхий дахинд, Гэмт хэрэг 2240

БИЧЛЭГ: “Kyoto Animation” студийг шатааж, 36 хүний аминд хүрсэн сэжигтнийг баривчиллаа

Япон улсын Киото хотын “Kyoto Animation” студид санаатайгаар гал тавьж, 36 хүний аминд хүрсэн сэжигтний түлэгдэлтийн гэмтэл хангалттай эдгэрсэн, мөрдөн байцаалтад оролцох чадвартай болсон гэж үзсэн цагдаа нар түүнийг өнөөдөр баривчиллаа.

42 настай Шинжи Аобаг Киото хотын цагдаа нар хүн амины болон санаатайгаар гал тавьсан хэргээр баривчилжээ. Тэд Аобаг баривчлах шүүхийн захирамжийг арван сарын өмнө хүлээн авсан ч, түүнийг бүрэн эдгэрэхийг хүлээсээр ийнхүү өнөөдөр албан ёсоор баривчилж байгаа юм. Түүнчлэн цагдаагийнхан тус улсын коронавирусийн онц байдал бүрэн цуцлагдах хүртэл хүлээсэн гэх мэдээлэл хэд хэдэн эх сурвалжаас иржээ.

Хэргийг дахин сануулбал, Шинжи Аоба өнгөрсөн оны долдугаар сарын 18-ны 10:30 цагийн орчимд “Kyoto Animation”-ы нэгдүгээр студи руу дайран орж, гал тавин, 36 хүний аминд хүрч, 33 хүнийг шархдахад хүргэсэн. гэж мэргэжилтнүүд үзсэн.

Харин Аоба нүүр, их бие, дөрвөн мөчдөө их хэмжээний түлэгдэлт авч, хэдэн долоо хоног ухаангүй байсан. Тэр одоо ч бусдын тусламжгүйгээр алхах, эсвэл хоол идэж чадахгүй байгаа юм. .

Прокурорын газраас ирэх хэдэн долоо хоногийн дотор түүний эсрэг албан ёсны эрүүгийн хэрэг үүсгэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Japan Today

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх