БИЧЛЭГ: Эсэргүүцлийн жагсаалыг үл тоон Үндэсний театрыг нураажээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Дэлхий дахинд 1214

БИЧЛЭГ: Эсэргүүцлийн жагсаалыг үл тоон Үндэсний театрыг нураажээ

Албани улсын нийслэл Тирана хотод өнгөрөгч ням гарагт олон зуун жагсагч цагдаа нартай мөргөлджээ. Хууль бус барилгын ажилтай тэмцдэг Албани улсын төрийн байгууллага түүхэн Үндэсний театрыг нураахыг ард иргэд эсэргүүцэн ийнхүү жагссан байна. 

Үндэсний театрыг нураан буулгасны дараа ч хэдэн зуун эсэргүүцэгч цагдаа нартай мөргөлдсөн хэвээр байсан байна. Цагдаа нарыг савтай усаар цохисон хэд хэдэн хүнийг баривчилжээ.

.

. Харин тус улсын Ерөнхийлөгч Илир Мета эсэргүүцэгчдийн талд орж, театрыг нураан буулгах ажлыг "өршөөл үзүүлэх боломжгүй ёс суртахууны гэмт хэрэг" хэмээн нэрлэжээ. Түүнчлэн тэрээр эсэргүүцэл үзүүлж буй уран бүтээлч, сэтгүүлчдийн эсрэг хүч хэрэглэсэн цагдаа нарыг шүүмжилсэн байна.

. Тэрээр “Энэ бол нэгэн барилгыг нурааж буй хэрэг биш. Энэ бол дарангуйллын суурилуулалт юм” гэжээ.

Хуучин театрыг нурааж, шинээр барих төлөвлөгөөний санаачлагч, социалист Ерөнхий сайд Эди Рама ийнхүү цар тахлын үеэр үйл ажиллагаа эхлүүлсний шалтгаан нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Balkan Insight

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх