Москвагаас ирсэн 32 оюутны 20 нь коронавирустэй нь батлагдаж, нийт тохиолдол 37 боллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

12 05сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ, Нийгэм 2218

Москвагаас ирсэн 32 оюутны 20 нь коронавирустэй нь батлагдаж, нийт тохиолдол 37 боллоо

. Москвад нэг дор байж, нэг онгоц, автобусаар ирсэн 32 оюутнаас өчигдөр нэг тохиолдол дахин илэрснээр ийнхүү 20 нь халдвар авсан болох нь батлагдлаа хэмээн ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү мэдээлэв. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Э.Амбасэлмээгийн өгүүлснээр дээрх 32 оюутныг анхнаас нь сэжигтэй гэж үзсэн учир тусгаарлан, тандалт судалгааг сайтар явуулж байна гэв. 

Харин . Долоо хоногийн дараа дахин шинжилнэ гэв. 

Улсын хэмжээгээр 744 иргэн ажиглалтад байна. 41 иргэн шинээр орсон бол 270 нь тусгаарлалтаас, гэрийн хөл хорио руу шилжжээ. 

ХӨСҮТ-ийн 24 цагийн утсанд өчигдөр 221 дуудлага ирсний дийлэнх нь амралтын газруудад хүмүүс ихээр бөөгнөрч байна гэсэн иргэдийн мэдээлэл эзэлжээ. Иймд амралтын газруудад бөөгнөрөхгүй байхад анхаарахыг албаныхан санууллаа. 

АНУ, Ирланд зэрэг дөрвөн улсаас манай улсын иргэд утасдаж, халдвар авсан талаараа мэдээлж зөвлөгөө авчээ. Хөнгөн хэлбэртэй туссан гэж үзэж байгаа учир бүгд гэртээ эмчилгээ хийлгэж байгаа аж.  

. Хариу нь одоогоор гараагүй байна гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх