ВИДЕО: Нийслэлийн ногоон бүсэд алхах, аялал зугаалга хийхийг хориглов

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Байгаль экологи 1282

ВИДЕО: Нийслэлийн ногоон бүсэд алхах, аялал зугаалга хийхийг хориглов

Нийслэлийн онцгой байдлын газарт өнгөрсөн тав хоногийн хугацаанд гамшиг ослын 68 дуудлага ирснээс 50 орчим хувь нь гал алдсан дуудлага ирж байна.

Улаанбаатар орчмын цаг агаарын байдал бол хуурайшилтын нэг аюултай зэрэглэлд хүрсэн байгаа. Урин дулаан цаг ирж байгаа иргэд зуслангийн хашаа байшиндаа ирж өнжмөл шар өвсөө шатаасны улмаас хэд хэдэн томоохон гал түймэр өнгөрсөн хоногуудад гарлаа. Богд уулын баруун, зүүн аманд тус бүр 1 га газар, 70 давхрын оршуулгын газарт 70 га газар, Шарга морьт, Яргайтын аманд гал гарч 200 гаруй албан хаагч ажиллаж иргэдийн эд хөрөнгийг хамгаалж ажиллав.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх талаар

67 хоногийн турш өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд 1343 албан хаагч таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт хяналтыг зохион байгуулахаар болжээ.  Нийслэлийн ногоон бүсэд авто тээврийн хэрэгсэл зорчихгүй байх хаалт хийнэ. Ойн хээрийн түймэр, шар өвсийг шатаасан хүнд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх