Хонконгт олон нийтийн цугларалтыг хориглосон ч жагсаалаа үргэлжлүүлэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Дэлхий дахинд 1199

Хонконгт олон нийтийн цугларалтыг хориглосон ч жагсаалаа үргэлжлүүлэв

 

Ковид-19 цар тахлын эсрэг тэмцлийн хүрээнд Хонконгийн эрх баригчид дөрвөөс дээш хүн цугласан олон нийтийн арга хэмжээг хориглосон ч өнгөрсөн шөнө Засгийн газрын эсрэг хөдөлгөөнийхөн сар бүр хийдэг жагсаалаа үргэлжлүүлсэн байна. Өнгөрсөн жилийн наймдугаар сарын 31-ний өдөр Ханхүү Эдвардын нэрэмжит метроны буудал дээр цугласан жагсаалыг цагдаа нар хүчээр тарааснаас хойш сар бүрийн 31-ний өдөр буюу сүүлийн өдөр Засгийн газрын эсрэг хөдөлгөөнийг дэмжигчид энд цуглан жагсаал хийдэг уламжлал тогтжээ.

Мягмар гарагийн шөнө жагсагчид цуглаж, зарим нь цэцэг өргөсөн бөгөөд цагдаа нар цар тахлын эсрэг олон нийтийг тусгаарлах, зай барих шийдвэрийг гүйцэтгэхээр жагсаалыг тараахыг оролдсон байна. Ингэснээр эмх замбараагүй байдал үүсчээ. Цагдаа нар тахлын тархалт онц ноцтой түвшинд хүрсэн тул олон нийтийн арга хэмжээнд оролцохоос зайлсхийж гэртээ харихыг сэрэмжлүүлсэн байна. Гэвч метроны буудал дээр цагдаа нарт амиа алдсан гэж үздэг жагсагчдын дурсгалыг хүндэтгэхээр ирсэн хүмүүс “Хонконгийг чөлөөл” хэмээн хэсэг хугацаанд дуу нэгтэйгээр уриалан дууджээ.  

Цагдаа нар цэнхэр туг өргөж энэ удаагийн цугларалт бол хууль бус үйлдэл гэдгийг удаа дараа сануулжээ. Эсэргүүцэл үзүүлсэн зарим жагсагчийг цагдаагийн офицерууд газар унаган, хүч хэрэглэжээ. Сарын өмнө Ханхүү Эдвартын метроны буудалд болсон жагсаалын үеэр жагсагчид галт бөмбөг шидэж, цагдаа нар хариуд нь нулимс асгаруулагч хий цацаж 115 хүн баривчлагдсан юм.

Хонконгийн нутаг дэвсгэрт коронавирусийн халдварын 715 тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь гаднаас тээвэрлэгдэн иржээ. Тусгай бүсийн удирдагч Кэрри Лам өнгөрсөн долоо хоногт гаргасан олон нийтээс зай барих шийдвэр 14 хоногийн хугацаанд хэрэгжинэ гэж мэдэгдсэн билээ. Олон нийтийн тээврийн хэрэгсэл, ажлын байр, хурим, оршуулга, шүүхээс бусад газарт  хэрэгжихээр тогтсон дүрмийг зөрчвөл 25,000 хонконг доллар /3,225 ам.доллар/ хүртэл мөнгөн торгууль ноогдуулахаас гадна зургаан сар хорих шийтгэл багтжээ.

Эх сурвалж: South China Morning Post  

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх