ВИДЕО: Ливерпүүлчууд нэг ч удаа хаалгаа оносонгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

27 04сар 2024
Хөлбөмбөг 2019

ВИДЕО: Ливерпүүлчууд нэг ч удаа хаалгаа оносонгүй

 

Боруссия Дортмунд клуб ПСЖ багийг 2:1 харьцаагаар хожсон тоглолтыг тоймыг ЭНД дарж үзнэ үү. 

Ливерпүүлийг хожигдоно гэж төсөөлөөгүй биз?

Тэд урьд шөнө алдарт Атлетико Мадридын Эстадио Метрополитано цэнгэлдэхэд зочлон 1:0 харьцаагаар хожигдлоо. Магадгүй энэ цагт ялагдал гээчийг мэдрэлгүй явж буй Ливерпүүл клубын хувьд хүндхэн цохилт болсон мэдээж.

Өнгөрсөн жил энэ л цэнгэлдэхэд аваргын титмийг өргөж байсан тул Ливерпүүл клуб хамгийн сүүлд 10 жилийн өмнө учирч байсан тэр л өрсөлдөгчтэйгээ дахин нүүр тулсан юм. Тэдний сүүлийн тоглолтууд тэнцээгээр өндөрлөж байсан ч энэ удаад талбайн эздийн ялалт байгуулах өдөр байсан бололтой. 

Атлетико клуб өөрийн цэнгэлдэхдээ Английн багуудыг 12 удаа хүлээн авч тоглохдоо 2017 онд Челсид хожигдсоноос бусдаар ялагдаж үзээгүй байлаа. 

Урьд шөнийн тоглолтын 4 дэх минутад С.Нигуезын оруулсан гоол тус тоглолтын цорын ганц бөгөөд хожлын гоол байлаа. Тоглолтыг агуулгаар нь авч үзвэл Ливерпүүл бөмбөг эзэмшилт, дамжуулалт зэрэг үзүүлэлтүүдээр харьцангуй илүү байсан ч тэд хаалганд нэг ч оновчтой цохилт хийж чадаагүй юм. 

Тоглолтын өмнөх хоёр багийн харьцуулалт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх