Японы алдарт Гибли Студийн бүтээл Netflix-т тавигдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

11 05сар 2024
Дэлхий дахинд, Соёл урлаг, Сонирхолтой 2601

Японы алдарт Гибли Студийн бүтээл Netflix-т тавигдана

Японы домогт Гибли Студийн бүтээлүүдийг урьд өмнө DVD болон хууль бус замаар үздэг байсан бол ирэх сараас эхлэн Netflix албан ёсоор гаргахаар болсон билээ. Тус студийн бүтээсэн

Гибли студи энэ онд хоёр ч шинэ бүтээл дээр ажиллахаа мэдэгджээ. Netflix-тэй хамтран ажиллах болсноор аниме сонирхогчдод гайхалтай гэнэтийн бэлэг болох бол студийн талаар мэддэггүй олон хүний сонирхлыг татах бүтээлүүд нэмэгдэж байгаа тухай кино сонирхогчид сэтгэгдлээ хуваалцсан байна.

Тус студийг 1985 онд Миязаки Хаяо, Такахата Исао нар байгуулж байжээ. Аниме буюу хүүхэлдэйн киноны ертөнцөд домог болсон найруулагч зураач Миязаки 2013 онд тэтгэвэртээ гарч, удаан хугацааны амралт авсан юм. Гэвч тэр дахин нэг шинэ бүтээлээ туурвихаар 2016 онд эргэн ирсэн билээ. .

Урьд өмнө сар тутамд 10 минутын хэсгийг найруулж зурж байсан бол ачааллыг багасгаж таван минутын зураглалыг гаргахаар болж, ирэх 2022 оны сүүлээр шинэ уран бүтээл амилна гэж тооцож байна. Энэ бүтээлийг 1937 оны Гензабуро Ёшиногийн “Та хэрхэн амьдардаг вэ” зохиолоос сэдэвлэсэн ба 15 настай Коперу болон нагацынх нь тухай түүхийг өгүүлэх ажээ.

Эх сурвалж: The BBC

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх