LIVE: С.Эрдэнэ: УИХ-ын гишүүн ямар ч газар орж гарах, үзэж сонирхох эрхтэй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Улс төр, Видео мэдээ 4642

LIVE: С.Эрдэнэ: УИХ-ын гишүүн ямар ч газар орж гарах, үзэж сонирхох эрхтэй

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Улаанбаатар хотын мандатыг нэмэх талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт хандсан талаар бид мэдээлсэн. Энэ талаар тэрээр мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатарт мандатын талаар санал хүргүүлсэн. Тус саналд "Нийт хүн амын 46 хувь нь амьдардаг нийслэл Улаанбаатар хотод 35 мандат ногдохоор байна. Гэтэл Улаанбаатар хотод УИХ-ын 28 мандатыг олгодог. Энэ 28 мандатын тоог 24 болгож 4 мандатыг нэг мандаттай аймагт өгөх гэж байгаа нь шударга бус үйлдэл гэж хэллээ.

Улаанбаатар хотын мандатыг нэмдэгдүүлдэггүй юмаа гэхэд бууруулахгүйгээр шийдэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Хэрэв нэг мандаттай аймгуудад мандат нэмж олгох зорилт байгаа бол цөөн хүн амтай аймгаас эхлэн аймгууд дотроо шилжүүлэх замаар шийдэх нь шударга ёсонд нийцнэ. Хүч түрэх замаар шийдвэр гаргавал бид улс төрийн шат дараалсан арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байна гэлээ.

Мөн Австрали улсад айлчилсан бүрэлдэхүүнд байсан УИХ-ын гишүүд казино тоглосон гэх мэдээлэл гарсан. Тэдгээр казино тоглосон УИХ-ын гишүүдийн дунд УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат байсан гэх мэдээлэл байгаа. Тэгвэл энэ асуудалд АН-ын дарга С.Эрдэнэ тайлбар өглөө. УИХ-ын гишүүн ямар нэг газарт орж гарах, үзэж сонирхох эрх нь байгаа, яг казино тоглосон гэдэг нь батлагдаагүй тохиолдолд байр сууриа илэрхийлэх боломжгүй гэж хэллээ.

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    мнглд казино мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулах хуулиар хориотой учир энд болохгүй , хуулиар зөвшөөрсөн газар хэн нэгэн тоглонуу яануу ямар хамаа байна ер нь битгий юмыг туйлшруулж солиорч бай

  2. Мго

    Янхны газар орж, хар тамхи татаж үзэж бас болно. Угаасаа та нарт ёс зүй байхгүй

  3. Ard

    bah melhii vaak vaak.

  4. зочин

    яасан чи хувьдаа казинотой болохоор туршлага судлуулахаар явуулсан юм уу нөгөө хэд чинь ямар юм байдгийн туршлага судласан гээд л байсан

  5. Хүннү

    Түрүүвч нь нэг болсон Ман-ан бүгдыг нь зайлуул

  6. Зочин

    НДШ-н мөнгийг яасан ийсэн гээд өчнөөн юм яригддаг, энэ хүн үнэхээр идсэн уусан юм бол яагаад чимээгүй бгаад бдаг юм. Монголчууд бүгд л НДШ мөнгийг шамшигдуулсан гэж боддог. Дахин тогтоож болдоггүй юмуу?

  7. Зочин

    ene huniig odoo nadaas uur demjih bna uu

Сэтгэгдэл үлдээх