LIVE: Шахмал түлш үйлдвэрлэдэг 10 гаруй ААН-ийг ЗГ ажиллуулах сонирхол алга байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

09 05сар 2024
Видео мэдээ, Нийгэм 2093

LIVE: Шахмал түлш үйлдвэрлэдэг 10 гаруй ААН-ийг ЗГ ажиллуулах сонирхол алга байна

Зон олны намын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр, Б.Нарангэрэл нар шахмал түлшний асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Шахмал түлшний хэрэглээ айл өрхөд хүрэлцээг хангахгүй, нийлүүлэлтийн асуудал үүсээд байгаа.

2010 оны эхэн үеэс 10 гаруй аж ахуйн нэгж шахмал түлш үйлдвэрлэж эхэлж туршилтаа хийн үйлдвэрээ байгуулсан байдаг. Энэ үед Засгийн газар үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэсэн байдаг ч өнөөдрийг хүртэл хаалга үүдийг нь лацдан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг өгөхгүй байна. Нийслэлийн иргэдэд шахмал түлш нийлүүлэх болсон цагаас дээрх 10 гаруй нэгж бид нарын үйл ажиллагааг дэмжин ажиллана гэсэн хүлээлттэй байсан ч . Уул нь Засгийн газар хувийн аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллах юм бол иргэдийн эрэлт нийлүүлэлтийг хангаж чадна.

Иймээс Зон олны намаас Засгийн газарт шахмал түлш үйлдвэрлэгч 10 гаруй аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллах, нийлүүлэлтийг хэвийн хэмжээнд хүргэх зэрэг асуудлаар шаардлага хүргүүлэхээр болжээ.

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Үнэн тэнэг ярих юм

Сэтгэгдэл үлдээх