ВИДЕО: Жүдо бөхийн дэлхийн чансааг тэргүүлэгчид /эрэгтэй/

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

01 05сар 2024
Жүдо 4417

ВИДЕО: Жүдо бөхийн дэлхийн чансааг тэргүүлэгчид /эрэгтэй/

 

Манай сайт жин тус бүрийг тэргүүлэгчдийн энэ онд гаргасан амжилтуудыг нь танилцуулах ба өнөөдөр эрэгтэйчүүдийн жинд дэлхийн чансааг тэргүүлэгчдийг танилцуулж байна. 

-60 кг жинд Нагаямар Рюужу /Япон/

Дэлхийн аваргын алт, хошой хүрэл медальт Нагаяма аварга энэ онд Чиндао Мастерс болон Дюселдорфийн их дуулга тэмцээнд түрүүлж, Оасакагийн их дуулга тэмцээнд мөнгө, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн амжилтууд гаргажээ. 

Энэ жинд МУГТ Д.Амартүвшин 15, Г.Болдбаатар 26, Л.Өнөболд 26-д тус тус эрэмбэлэгдэж байна. 

-66 кг жинд Маруяма Жоширо /Япон/

Дэлхийн аварга Маряма Жоширо энэ жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон дюселдорфийн их дуулга тэмцээнд түрүүлж Осакагийн их дуулга тэмцээнд мөнгөн медаль хүртсэн юм. 

Энэ жинд манай улсаас Г.Хэрлэн 5, Ё.Басхүү 9, Д.Алтансүх 36-д тус тус эрэмбэлэгдсэн байна. 

-73 кг жинд Рустам Оружов /Азербайжан/

Олимпийн мөнгө, дэлхийн хошой мөнгөн медальт Рустам Оружов энэ жил ДАШТ, Европын наадам, Анталяагийн гран при тэмцээнүүдэд мөнгөн медаль, Дюселдорфийн их дуулга, Чиндао Мастерс, Бакугийн их дуулга тэмцээнүүд хүрэл медаль хүртсэн байна. 

Энэ жинд манай улсаас Ц.Цогтбаатар 17, Г.Одбаяр 20-т тус тус эрэмбэлэгдэж байна. 

-81кг жинд Муки Саги /Израиль/

2019 оны шинэхэн дэлхийн аварга Муки Саги энэ жил Екатеринбургийн их дуулга, Бакугийн их дуулга, Тел Авивийн гран при тэмцээнүүдэд түрүүлж Чиндао Мастерс, Парисын их дуулга тэмцээнд мөнгөн медаль хүртсэн байна. 

Энэ жинд манай улсаас Саеид Моллаей 4, О.Ууганбаатар 23, Н.Дагвасүрэн 34-т тус тус эрэмбэлэгдэж байна. 

-90 кг жинд Шеразадишвили Николоз /Испани/

Дэлхийн аваргын алт, хошой мөнгөн медальт Шеразадишвили Николоз энэ жил Абу Дабыгийн их дуулга, Бразилын их дуулга, Будапештийн гран при тэмцээнүүдэд түрүүлж, Чиндао Мастерс тэмцээнд мөнгөн медаль, Бакугийн их дуулга тэмцээнд хүрэл медаль хүртсэн байна. 

Энэ жинд манай улсаас Г.Алтанбагана 22-т эрэмбэлэгдэж байна. 

-100 кг жинд Майкл Коррел /Нидерланд/

Майкл Коррелийн хувьд энэ жил дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэнээс гадна Чиндао Мастерс, Бакугийн их дуулга тэмцээнүүдэд түрүүлж Тбилисийн гран при тэмцээнд хүрэл медаль хүртсэн байна. 

Энэ жинд Л.Отгонбаатар маань 10-т эрэмбэлэгдэж байна. 

+100 кг жинд Лукас Крпалек /Чех/

Олимпийн аварга Лукас Крпалекийн хувьд энэ жид дэлхийн аваргын алтан медалиа ихэрлүүллээ. Мөн түүнчлэн Чиндао Мастерст мөнгөн медаль хүртэж Бразилын их дуулга, Монтреалын гран при, Хөххотын гран при, Антаяагийн гран при тэмцээнүүдэд хүрэл медаль хүртсэн байна. 

Энэ жинд Ө.Дүүрэнбаяр 17-д, Н.Түвшинбаяр аварга 29-т тус тус эрэмбэлэгдсэн байна. 

 

1 Сэтгэгдэл

  1. нагашбай

    монголчууд жүдо бөхөөр дэлхийн дэвжээнд дийлдэшгүй

Сэтгэгдэл үлдээх