Фифагийн дэлхийн чансааг Бельги тэргүүллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 04сар 2024
Хөлбөмбөг 2764

Фифагийн дэлхийн чансааг Бельги тэргүүллээ

 

 

Анх 1992 онд анх дэлхийн чансааг танилцуулж эхэлсэн байдаг ба Аргентин, Бельги, Бразил, Франц, Герман, Итали, Голланд, Испани зэрэг найман улс тэргүүлж байлаа. Бразил улсын хувьд олон жил дэлхийн чансааг тэргүүлсэн байдаг./12 жил/

2019 онд хийсэн 10 тоглолтдоо бүгдэд нь хожил байгуулсан Бельгийн шигшээ багийн дэлхийн чансааг дахин тэргүүллээ. Тэд 2015 онд чансааг тэргүүлж байснаас гадна өнгөрсөн жил мөн чансааг тэргүүлж байлаа. Тэдний ард Франц, Бразилын шигшээ багууд удааллаа.   

Дэлхийн чансааг тэргүүлж буй эхний 10 улс

2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах Катарын шигшээ баг 38 байр урагшилж дэлхийн чансаанд 55-т эрэмбэлэгдэх болсон нь чансаагаа хамгийн ихээр ахиулсан баг боллоо. Монгол улсын шигшээ баг шинэчилсэн чансаагаар 190-т эрэмбэлэгдэж байна. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх