LIVE: Кени улсаас ирсэн иргэд Холер өвчин тусаагүй гэдгийг батлав

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ 1454

LIVE: Кени улсаас ирсэн иргэд Холер өвчин тусаагүй гэдгийг батлав

 

Кени улсын Найроби хотод энэ сарын 11-14-ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон. Үүнээс нэг төлөөлөгч нь бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн “Холер” өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 19 төлөөлөгч эх орондоо ирсэн бөгөөд ХӨСҮТ-д тусгаарласан билээ. Бид энэ талаар ЭМЯ-ны Тандалт, шуурхай албаны дарга Нарангэрэлээс тодруулахад,.

Эхний байдлаар шинжилгээ хийхэд сөрөг буюу эрүүл гэж гарсан.

Кени улсаас ирэхдээ дээрх 19 иргэний хувьд холер өвчний шинж тэмдэг илрээгүй. Одоогийн байдлаар эрүүл мэндийн ажиглалт хийгээд байж байна. Холбогдох дүрэм журмын дагуу 72 цаг ажиглах ёстой. Дээрх иргэдэд ямар нэгэн эмчилгээ хийгдээгүй, дархлаа сэргээх, гэдэсний бүлгийн витамин эмчилгээ хийж байна.

Манай улсад холер өвчин гардаггүй. . Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоож байсан. Кени улсаас иргэдийг хөл хорионд оруулаагүй зөвхөн тусгаарлан урьдчилан сэргийлэх нийтийн арга хэмжээ авч ажиллаж байна.

-Өвчилсөн нэг иргэний биеийн байдал ямар байгаа вэ?

-Холер өвчин маш хурц хэлбэрээр илрээд 3-5 хоногийн дотор антибиотик эмчилгээгээр эдгэрдэг. Манай өвчтөний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд удахгүй эмнэлгээс гарна гэсэн мэдээлэлтэй байгаа. . ЭМЯ-наас тухайн иргэнийг ирсэн үед сэргийлэх арга хэмжээ авна. Иргэдийн хувьд гаднын оронд зорчихдоо эрүүл баталгаатай хоол хүнс хэрэглэх, гарын ариун цэвэр сахих, түүхий ус уухгүй байхыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх