LIVE: УИХ-ын дарга Г.Занданшатар: ҮХЦ-ийн дарга ёс зүйгүй үйлдэлд холбогдоогүй гэсэн мэдээлэл өгсөн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Улс төр, Видео мэдээ 2042

LIVE: УИХ-ын дарга Г.Занданшатар: ҮХЦ-ийн дарга ёс зүйгүй үйлдэлд холбогдоогүй гэсэн мэдээлэл өгсөн

 

УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр онгоцонд ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар та мэдээлэл авсан уу? 

-Бодит байдал дээр хариуцлагагүй үйлдэл гаргасан бол хуулиараа хариуцлага хүлээнэ. Алдсан, үгүйг шүүх шийдвэрлэнэ. Fake news байвал яах вэ. Арын суудалд явсан хүн нь ийм асуудал гаргасан. ҮХЦ-ээс өгсөн мэдээллээр ёс зүйгүй үйлдэл гаргаагүй гэсэн мэдээлэл өгсөн. 

-АМНАТ-ын татвартай холбоотой ҮХЦ-ийн шийдвэрийн талаар?  

-УИХ-ын захирамжаар ажлын хэсэг гарсан. Давхардуулсан мэдээлэл байна. Иймд ирэх долоо хоногт хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барьж шийдвэрлэвэл төсөв тасрахгүй байх хуулийн гарц байгааг хуульчдын баг гаргаад байгаа. 

-БНХАУ-ын 800 иргэн Монголд үйл ажиллагаа явуулж байсан талаар? 

-Буруу мэдээлэл гадаад ертөнцөд түгэх нь хортой. Эдгээр 800 хятад иргэний хувьд мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой гэсэн мэдээлэл байна. Хил гаалийн хувьд 1000 компьютер оруулж ирсэн, аялал жуулчлалын визээр ажиллаж байсантай холбоотой цаашид шалгах асуудлууд бий. 

-"Саарал жагсаалт"-тай холбоотой албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал юу болж байна? 

-УИХ дахь Эдийн засгийн байнгын хороогоор удахгүй Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын сахилга хариуцлагын асуудал орно. 

1 Сэтгэгдэл

  1. иргэд олон түмэн

    За яахав Одбаяр нь ёс зүйгүй асуудалд холбогдоогүй байж,тэгвэл тэр өөрөө миний ард сууж явсан нэг монгол нөхрийг хамгаалах гэсэнтэй андуурч нэр төрийг минь гутаалаа гэж,энэ юу гэсэн үг вэ?хэдүүлхэнээ гадаад улсад албан ажлаар явахдаа ийм ярианд орсон нэр холбогдсон явдалдаа юм бодохгүй байна уу?мөнч бүдүүлэг хариу өгч байнаа

Сэтгэгдэл үлдээх