LIVE: 3220 жолоочийн орлого тасарч, амьжиргаагүй болоход хүрээд байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Видео мэдээ, Нийгэм 1762

LIVE: 3220 жолоочийн орлого тасарч, амьжиргаагүй болоход хүрээд байна

 

"Тавантолгой-Гашуун сухайт" чиглэлийн замд нүүрс тээвэрлэдэг 31 компанийг багтаасан "Арвин зам холбоо" ТББ болон жолооч нар мэдээлэл хийж, тээврийн салбарын үндэсний компаниуд дампуурч, монгол жолооч нарын амьжиргааны эх үүсвэр алдагдахад хүрээд байгааг хэллээ.

Учир нь бол үлдсэн 80 хувь нь буюу 11 600 нь хятад эзэнтэй, монгол нэртэй компанийн жолооч нар ажээ.

Үүнээс үүдээд уртын тээвэр буюу Тавантолгой-Цагаанхад хүртэл 227км-т монгол жолооч нар явж нүүрсээ тонн тутамд нь 75 юанаар тооцож хөлсөө авдаг байна. Харин Цагаан хад-Ганц модны боомт хүртэл 50км хятад компани тээвэрлэлтээ хийж тонн тутамд нь 90 юанааар тооцдог байна.

Өөрөөр хэлбэл, бөгөөд худалдан авагч хятадууд давуу эрхээ эдлэн өөрийн улсын иргэд, аж ахуйн нэгжээр тээвэрлэлт хийлгэж улмаар монгол тээвэр эрхлэгчийг хязгаарлаж байна гэж үзэж байна.

Ингэснээр 3220 жолоочийн орлого тасалдаж, амьжиргаанд нь асуудал үүсээд байгаа гэнэ. Тиймээс жолооч нар Эрдэнэс тавантолгой компани, УУХҮЯ, Өргөдлийн байнгын хороо зэрэг байгууллагуудад дараах гурван шаардлагыг хүргүүлж байгаа ажээ.

1-рт, Үнийн тогтвортой байдлыг хангуулах

2-рт, Монгол компаниудыг тээвэрлэлтэд оролцуулах тоог нэмэх

3-рт, Хилээр нэвтэрч гарсан монгол тээвэрлэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа байдалд хяналт тавьж ажиллахыг шаардлаа.

1 Сэтгэгдэл

  1. irgen

    13 myangan jolooch geheer ter toonii tom mashinaar mongoliin baylag udur shunugui suuliin heden urssaar baina getel ard tumen yaduursaar oligarhuud bayjsaar...

Сэтгэгдэл үлдээх