LIVE: Иргэн Б.Амарсайхан Мөнххаанд болсон ослын талаар ийн ярив

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

13 05сар 2024
Нийгэм 22426

LIVE: Иргэн Б.Амарсайхан Мөнххаанд болсон ослын талаар ийн ярив

 

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас хойд зүгт 40 км зайд асфальтан замд аравдугаар сарын 25-ны өдөр Тоёота приус 20 маркийн автомашин осолдсоны улмаас 25-30 насны дөрвөн эмэгтэй, 0.5-7 насны дөрвөн хүүхэд гэмтсэн ноцтой осол гарчээ.

Уг ослын хажуугаар өнгөрч явсан дуучин Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нарыг илт буруутгасан постыг өөрийнхөө фэйсбүүк хаягаар оруулж, тэдний нэр хүндэд халдсан үйлдэлдээ иргэн Б.Амарсайхан уучлалт гуйлаа.

Иргэн Б.Амарсайхан:

Аравдугаар сарын 25-ны өдөр биднийг Сүхбаатараас Улаанбаатар руу явах замд зам тээврийн осол болсон байсан. Осол болчихсон байхад хажуугаар нь олон машин өнгөрч явсны дунд дуучин С.Сэрчмаа, Ж.Алтанцэцэг нарын машин байсан. Тэгээд би бусад жолооч нарт санал болгох үүднээс ийм постыг оруултал хүмүүс улам даамжруулан, сөрөг нөлөөтэй, муу муухайгаар хоёр дуучныг харлуулан гутааж байна. Осол 15-16 цагийн үед Мөнххаан сумаас 40-өөд км-ын зайд гарсан байсан. Приус 20 маркийн машины жолооч эгч хүн танигдахын аргагүй цус нөж болчихсон, хажууд нь бас нэг эгч хэвтэж байсан. Ослын газар сүлжээгүй байсан учраас замаар өнгөрч явсан Соната маркийн машинд дуудлага өгөөрэй гэж хэлсэн. Дуудлагын дагуу цагдаа түргэний хүмүүс нэг цагийн дараа ирсэн. Хоёр дуучин маань Сүхбаатар аймагт тоглолт хийчихээд Хэнтий аймаг руу явж байсан юм билээ. Би тэр хоёр дуучинтай холбогдоход “Бид ослын газарт зогсоогүй ч гэлээ сүлжээтэй газарт очсон даруйдаа цагдаад дуудлага өгсөн” гэж хэлсэн. Би анх олны танил хүмүүсийн нэрийг ашиглан пост оруулбал хүмүүст илүү сургамж болох байх гэж бодож тэр постыг оруулсан. Харин хоёр дуучны нэр хүндэд халдъя гэсэн зорилгоор оруулаагүй. Гэвч хүмүүс болоогүй зүйлийг болсон мэтээр харуулан зохион бичиж байгаад харамсаж байна.

23 Сэтгэгдэл

  1. Зочин

    Аймхай новш вэ

  2. Zochin

    Ungasan hoinoos havchiv gej ene dee...

  3. Зочин

    Гэхдээ л гадаадад ийм тохиолдолд ихэнх машинууд шууд зогсоод тусладаг юм бна лээ. Олны танил хүмүүүс бол бүр ч шууд зогсоод тусласан бол нийгмийн хариуцлагын хүрээнд иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлэх байлаа.

  4. Зочин

    Gadaadad osold orson humuust zogsoj tuslaagui tohioldold irgenii uuregee bieluuleegui geed hariutslaga huleelgedeg...

  5. Соко

    Хөөрхий жаал дарамтлуулж дээ.

  6. Зочин

    Монголд ч тийм хууль бийшдээ! Энэ залууг элдвээр гоочлоо биз!

  7. Иргэн

    Пөөх зогсоогүй юмуу.Ямар ч хүн эзэнгүй хээр хүн гэмтчихээд байхад хажуугаар нь давхиад өнгөрч чадна гэж үү. Хатуу бүсгүйчүүд байна даа. Тайзан дээр ямар нүүр гаргадаг билээ дээ .

  8. зочин

    цагтаа амжмж очих гээд яарч л яваа шүү дээ өдөр бүр тоглолттой байгаа биз . очоод цагдаа дуудсан л юм байна юунд ингэж харлуулах гэж улайрч байдгийн бол.

    1. Зочин

      Хүний амь авраад хоцроод ирлээ гэхэд түмэн олон илүү талархах байсан даа хөдөө орон нутгийн замд аваар осол тааралдвал өр зүрх зүсээд зогсохоос өөр аргагүй болдог шүү дээ. Хөмрөөд унасан том оврын машинаас 4 хүүхэд гаргаж тусласандаа өнөөдөр ч сэтгэл дүүрэн явдаг аа .

    2. Зочин

      Unen shv mundag bn tanid bayr hurgey

  9. Зочин

    Дураараа биш дүрмээрээ , ганц хором , яарахгүй техникийн бүрэн бүтэн байдал , зорчигчдын амь насыг жолооч хариуцана байх л даа . 2 дуучин зохих газарт нь мэдэгдсэн байна , сайн хэрэг . Би ч бас тэгэх байсан . Эмч биш , цагдаа биш яалтай билээ .

  10. tseegii

    yamar emch bish dee ami avrah ch geh shig yund dandaa negniihee oo seviig haijbaidag yum be amarsaihan ta hund tusalsan bol tegeed l boloo biz dee uuriiguu mundag gej hend gaihuulah gej hun muulj shuudeg bnas

  11. Ээж

    Хичнээн яарч явлаа ч гэсэн зогсоод ямар тусламж хэрэгтэй байгаагийн нь асууж болно шүү дээ . Хүн чанаргүйн шинж . Энэ залуу юугий нь тэр хоёроос уучлалт гуйдаг юм .

  12. Зочин

    Өөрийн сэтгэл шигээ сэтгэл гаргахыг хүсч. Ер нь урлагийнхан мөнгө мөнгө би од гээд шогшдог мөртлөө нэг ч удаа эх орны төлөө, үр хүүхдийн сайн сайн сайхныг төлөөх үйлст зүтгэхийг хараагүй шүү!!!!!

  13. Зочин

    Хүнд чинь Сэтгэл гэж юм байдаг юмаа. Энэ залуугийн зөв. Нээх аятайхан ч дуулчихдаг юм шиг тэр ард түмэн чинь л та нарыг тэтгэж өдий зэрэгт хүргэснийг бүү март

  14. Зочин

    ene 2 unheer setgelgui l bn iim yumni hajuugaar yaj zugeer ongorch chadaj bha

  15. Зочин

    Унгасан хойноо хавчив гээч нь үү

  16. Зочин

    ийм үед жолооч нар ердөө зогсохгүй юм билээ. зогсоочээ гэсэнч зогсдоггүй. ялангуяа тендерийнхэн хүн чанаргүй өчүүхэн бодолтонгууд олон болжээ

  17. Зочин

    Duraaraa bish durmeeree yvie

  18. Papgar

    Chadaxgvich gsn zogsoj tuslax uu gj asuux bsii.shaxaand ord uuchlalt guigaagvi biz

  19. Зочин

    Golog bolood bnu yax gej xvnii ner tord xaldaj xudal medeelel bichdeg bna

  20. zasss

    avtuusand hulgai hiij bgaa huniig haraad helehed hulgaich ni ergej nadruu dairaad... tehed manai hiimorlog gunduuguu mongol erchuud taonh shirteel tag suuj baisan shde... haha bitii hudlaa tsom tsom yum yarij bai.

  21. Зочин

    Хүн л бол заавал зогсож тусалах естой!!! Энэ дээр бол маргаад буруутгаад өмөөрөөд байх асуудал биш!!! Иргэний үүргээ биелүүлээгүй гээд шууд тохирох арга хэмжээг авах естой!!! Хүн чанаргүй иргэншээгүй байна

Сэтгэгдэл үлдээх