ШИЛДЭГ ТОГЛОЛТ: Amy Winehouse - Live at Porchester Hall

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 03сар 2024
Шилдэг тоглолт 2437

ШИЛДЭГ ТОГЛОЛТ: Amy Winehouse - Live at Porchester Hall

 

Үзэгч сонсогчдынхоо амралтын өдөрт зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол Английн алдарт дуучин Эми Уайнхаусын 2007 оны "Live at Porchester Hall" амьд тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.

Amy Winehouse

Английн алдарт дуучин, дуу зохиогч асан Эми Уайнхаус /1983-2011/ нь soul, ритм энд блюз, жазз гэх мэтчилэн хөгжмийн маш олон төрлөөр уран бүтээлээ туурвидаг өвөрмөц хоолойтой нэгэн байлаа. Тэрээр 2003 онд гаргасан анхны "Frank" цомгоороо хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийн гарч ирсэн бөгөөд 2006 онд гаргасан "Back to Black" цомгоороо Гремми наадмаас таван төрөлд шагналт хүртэж байлаа. Энэ нь Английн эмэгтэй дуучдаас хамгийн анх удаа Гремми наадмаас нэгэн зэрэг таван шагнал хүртсэн тохиолдол болж байсан байна.

Билэг танхай уран бүтээлч Эми Вайнхаус амьдралынхаа сүүлийн жилүүдэд архи, хар тамхины донтолттой болж 2011 онд 27-хон насандаа архины гүн хордлогын улмаас насан эцэслэсэн байдаг. Түүнийг нас барсны дараа "Back to Black" цомог нь Их Британийн 21-р зууны хамгийн өндөр борлуулалттай цомог болсон юм. Дэлхий даяар 27 насандаа амь насаа алдсан алдартай уран бүтээлчдийг "Club 27" гэж нэрлэдэг ба "The Doors" хамтлагийн дуучин Жим Моррисон, "Nirvana" хамтлагийн дуучин Курт Кобейн, Гитар хөгжмийн эцэг гэгдэх Жимми Хендрикс, "The Rolling Stones" хамтлагийн үүсгэн байгуулагч, гитарчин Брайн Жонес зэрэг олон арван уран бүтээлчид багтдаг байна.

Манай сайтын тогтмол булан болох "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтын №194 дугаарт түүний Рехаб дуу багтсан ба уг нийтлэлийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх