Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №194 Amy Winehouse, ‘Rehab’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №194 Amy Winehouse, ‘Rehab’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Amy Winehouse, ‘Rehab’

Дэндүү богино боловч хийж бүтээсэн зүйл арвинтай, хэнэггүйхэн амьдарсан гайхалтай дуучин бүсгүй бол Английн алдарт дуучин Эми Уайнхаус (1983-2011) юм. Уянгалаг болоод хүчирхэг хоолойгоороо олон хүнийг байлдан дагуулж, алмайруулж явсан боловч архи, согтууруулах ундаа, мансууруулах бодисонд хэт донтсоны уршгаар орь залуухан насандаа (27 нас) орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Түүнийг нас барсных нь дараахан дуучин бүсгүйн ахархан боловч, гайхалтай амьдралынх нь түүхээр баримтат киног бүтээж, гэгээн дурсгалыг хүндэтгэсэн бөгөөд тус бүтээл нь Оскарын шагнал хүртэж байсан юм. 2008 онд Эми Уайнхаус Грэмми наадмаас таван төрөлд шагнал хүртэж байжээ. Тэрбээр “Шилдэг шинэ дуучин” төрөлд шагнал хүртэж, “Rehab” сингл нь оны шилдэг бичлэг болон шилдэг дуугаар шалгарсан байна.

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл