ВИДЕО: Б.Пүрэвдорж: Сайжруулсан түлшээр иргэдийн аминд хүрсэн хүмүүсийг жилийн дараа шоронд явуулна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

09 05сар 2024
Улс төр, Видео мэдээ 2016

ВИДЕО: Б.Пүрэвдорж: Сайжруулсан түлшээр иргэдийн аминд хүрсэн хүмүүсийг жилийн дараа шоронд явуулна

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сайжруулсан түлштэй холбоотой байр сууриа илэрхийлжээ. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Шахмал түлшний ард маш том бизнес явагдсан. Маш их мөнгө хуваарилагдсан. Уг хуваарилагдсан мөнгийг хулгайлах хүсэлтээ хөтлөгдсөн нөхөд өнөөдөр хүний аминд хүрээд явж байгаа. Зангад гуайгаас "Таван толгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатараас ямар, ямар хөрөнгө хаанаас орж, хаашаа гарсан талаарх мэдээллийг авч, салбарын сайд, дарга нь хөрөнгө мөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаар хуралдаж мэдээлэл өгөхийг шаардаж байна. Ирэх долоо хоног гэхэд уг асуудлаар дахиж мэдээлэл өгөх хэрэгтэй.
Албан тушаалтнууд ирэхгүй байж болно. Харин тэднийг хүн амины хэрэг хийсэн гэдгээр жилийн дараа шоронд явуулна. Хууль зүйн бодлогын газрын дарга Оросоо протоколдоо тусгаарай. Аливаа зүйлд зүгээр хариуцлагагүй өнгөрдөг зүйл байх ёсгүй. Долоон хүн нас барж /2019 оны 10 сарын 20-нд гурван настай хүүхэд угаартан нас барж, энэ тоо найм болоод байгаа.Сур/, . Засгийн газар, сайд, дарга нарыг хамгаалж байгаа та нар жилийн дараа хэрэгт холбогдох вий гэж сануулъя.

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    Манайх шиг түүхий нүүрс түлдэг орон байхгүй. Соёлоос ухрах гээд байвал нүдний булай. Өвөл гадаадад ирсэн монголчуудаас утаа үнэртдэг гэдгийг мэдэх үү. Бүүр нялх хүүхдийн өлгийнөөс хүртэл

  2. хэрүүлч

    Хөөн хэлэлцэх хугацаа гэж байгаа шүү Пүрэвдоржоо

  3. зочин

    яасан аюумшиггүйгээр занадаг гишүүн бэ.ийм хүмүүс бүү олшрог

  4. эх орон

    ирэх жил сонгууль танай нам ялахгүй ээ явагдана.битгий мөрөөдөлөөр өөрөө хууль зүйн сайд болох мөрөөдлөөр байна уу

  5. Зочин

    чи болон нөхдүүд чинь ирэх жил дахиж гарахгүй чадахчгүй

  6. Зочин

    zub

  7. Зочин

    Zuv Puujee gishuunee.... ..Tulsheer dalimduulj mungu ugaasan nuhduud hen hen be?Shalgaach ee

Сэтгэгдэл үлдээх