LIVE: Жүдо бөхийн Өсвөрийн ДАШТ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Жүдо 2630

LIVE: Жүдо бөхийн Өсвөрийн ДАШТ

 


Хоёр өдрийн дараах байдлаар Япон улсын баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар дэлхийн аваргад оролцож буй 61 улсын медалийн чанараар тэргүүлж буй бол Итали улсын баг тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна.

Өнөөдөр тэмцээний гурав дахь өдөр охидын -57кг, -63кг, хөвгүүдийн -73кг, -81кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас дараах залуу бөхчүүд зодоглоно.

Охидын -57кг жинд: Өсвөрийн Ази тивийн хошой хүрэл медальт А.Намуундалай эхний тойрогт Канадын бөхийг ялж улмаар хоёрдугаар тойрогт Румын улсын бөхтэй барилдана. /гуравдугаар дэвжээний 29 дэх барилдаан/

Охидын -63кг жинд: А хэсэгт Э.Анужин эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Энэтхэгийн бөхтэй барилдана. /хоёрдугаар дэвжээний 19 дэх барилдаан/ Харин С хэсэгт Хонг Конгийн Азийн цомын аварга Ц.Одонтуяа мөн эхний тойрогт гоц мөргөн хоёрдугаар тойрогт Германы бөхийг яллаа. Тун удахгүй тэрээр гуравдугаар тойрогт Болгарын бөхтэй барилдана. /гуравдугаар дэвжээний 31 дэх барилдаан/

Хөвгүүдийн -73кг жинд: Т.Ренчиндорж эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Португалийн бөхийг яллаа. Тун удахгүй тэрээр Италийн бөхтэй барилдана. /нэгдүгээр дэвжээний 26 дах барилдаан/

Хөвгүүдийн --81кг жинд: О.Золбаяр эхний тойрогт Францын бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх