LIVE: Н.Энхбаяр: УИХ-ыг тарааж, булхай луйвраа нуух гэж байна уу гэдгийг бодох хэрэгтэй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

09 05сар 2024
Улс төр, Видео мэдээ 1736

LIVE: Н.Энхбаяр: УИХ-ыг тарааж, булхай луйвраа нуух гэж байна уу гэдгийг бодох хэрэгтэй

 

МАХН-ын гүйцэтгэх товчоо хуралдаж УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарахыг шаардсан тогтоол гаргажээ. Энэ талаараа мэдээлэл хийлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

-Үндсэн хуулийн өөрчлөлт бүхэлдээ ард түмний нүдийг хаасан үйлдэл байсан. Одоогийн МАН-ын дарга У.Хүрэлсүх . Ер нь Рио Тинтогийн захиалгаар сонгууль явуулах гэж байна. Дээр нь эд нар утаанаас айж байна, ЖДҮ-ээс айж байна.

Энэ УИХ, Засгийн газар ЖДҮ дээр тогтож байгаа. ЖДҮ-ийн асуудал сөхөгдөхөөс айгаад хурдхан тарахыг эрмэлзэж байна. Нэг ёсондоо УИХ-ыг тараах гэсэн ард түмний хүсэл дээр дөрөөлж, дагуулж тонгорох гэж байна. Нэг талдаа булхай луйвраа нуух гэж оролдож байгаа ч эртхэн тарсан нь дээр гэж үзэж байна. Манай ард түмэн дахиж хууртахгүй гэж итгэж байна.

 

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян:

-Байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэсэн заалттай. Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлтөд баялгийн өгөөжийн 51 хувийг ард түмэнд өмчлүүлнэ гэж заасан байгаа нь ард түмний толгойг угаах гэсэн оролдлого гэж харж байна.
МАН-ын дарга У.Хүрэлсүхээс асууя.

-Та МАН-ын ЕНБД байхдаа та Оюутолгойн гэрээг зуралцсан, Дубайн гэрээг зурах үед ч та Шадар сайд байсан. С.Баярын үед ч байсан. Одоо монголчудын толгойг угаасан Оюутолгойн гэрээний хуурамч заалтыг Үндсэн хуулинд тусгаж Үндсэн хуулийн аргаар төрийн эрхийг авах гэж байна. Та хэний төлөө ажилладаг хүн бэ?

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх